Жил бүрийн аравдугаар сарын 31-нд Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэдэг.
Энэ өдрийг угтан Баянзүрх дүүргийн ИТХ, Дэлхийн Зөн олон улсын байгууллагын “Төгсөлтийн аргачлал-600”, ”Хүүхдийн төлөөх орон нутаг” төслүүд, дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, дүүргийн Цагдаагийн газраас хамтран өсвөр үеийнхний ирээдүйдээ итгэх итгэлийг нэмэгдүүлэх, санхүүгийн мэдлэг олгох, хуримтлал үүсгэх дадал зуршилд уриалах, хүүхэд өөрийгөө аливаа эрсдэлээс хамгаалах, бусдын сөрөг нөлөөнд автахаас урьдчилан сэргийлэхэд нь нөлөөлөх зорилгоор “Мөрөөдлийн хадгаламж-Миний ирээдүй” өдөрлөгийг зохион байгуулжээ. Өдөрлөгт тус дүүргийн 600 гаруй хүүхэд хамрагдсан байна.
Өдөрлөгийн үеэр Үндэсний хэмжээний сургагч багш сэтгэл зүйч О.Тэгшжаргал “Мөрөөдлийн хадгаламж”, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга О.Сэлэнгэ “Бид Монголын ирээдүй” сэдвүүдээр хүүхдүүдтэй сонирхолтой яриа өрнүүлж, зүгээс нээлтээ хийгээд удаагүй байгаа “Хөөрхөн ээжтэй охин” МУСК-г хамтдаа үзжээ.



