x

Угаарын хийн хордлогын улмаас хоёр хүн хэвтэн эмчлүүлж байна

Сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар Нийслэлийн онцгой комисс ээлжит мэдээллээ хийлээ. Аравдугаар сарын 2-ноос 24-ний өдрүүдэд угаарын хордлогын улмаас 240 дуудлагаар 580 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Өнгөрсөн хоногт Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хордлогын дөрвөн дуудлага ирж, есөн том хүн, хоёр хүүхэд эмнэлэгт хандсан байна. Мөн угаартсан гэх зургаан иргэнд гэрт нь зөвлөгөө өгч, гурван иргэнийг эмчилж буцаасан бөгөөд өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогын улмаас хоёр том хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна гэв.

УНТАХДАА ӨМНӨ САВАНД УС ХИЙЖ ХОНУУЛАХ НЬ УГААРТАХААС СЭРГИЙЛЭХ ХАМГИЙН ЭНГИЙН АРГА

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй:

-“Угаарын хордлогын дуудлагын тоо болон хордлогын улмаас эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо харьцангуй буурсан байна. Энэ тоо буурсан гэж бид тайвшралгүй холбогдох байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажилласаар байгаа. Иргэд хэдхэн асуудалд онцгой анхаарахад угаартах эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой.

Үүнд, пийшин зуухныхаа онгорхой, цоорхойг бөглөх, яндангаа хөөлж, агаар таталтын хаалтыг хаахгүй байх, зуухыг дүүртэл түлш хийхгүй байх хэрэгтэй. Мөн унтахаасаа өмнө саванд ус хийж хонох нь угаартахаас сэргийлэх хамгийн энгийн арга” гэв.

Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд орж, гарч буй автомашинуудад шалгалт хийн, товчоодод ажиллаж байгаа ч нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхийг зөвдсан зөрчил гарсаар байгаа гэв. Өнгөрсөн шөнө Өлзийт дэх нэгдүгээр товчоонд хоёр тонн түүхий нүүрс, хоёрдугаар товчоонд долоон шуудай түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхийг завдсан зөрчил гарчээ. Мөн Тавантолгойгоос хот руу орох замаар таван тонн, Эмээлтийн товчоогоор таван шуудай түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчлийг илрүүлэн буцаасан байна. Сайжруулсан шахмал түлшийг хотоос тээвэрлэж гаргахыг завдсан зөрчил ч бас гарчээ.

ТҮҮХИЙ НҮҮРС ТҮЛЖ БАЙНА ГЭСЭН 13 ГОМДОЛ ИРГЭДЭЭС ИРСЭН

Өнгөрсөн шөнө түүхий нүүрс түлж байна гэсэн 13 гомдол иргэдээс ирсэн. Гомдлын дагуу шалгаж түүхий нүүрс нөөцлөн түлсэн зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажилласан. Айлуудын галлагаа хийх үеэр Цагдаагийн байгууллагатай хамтран төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс түлж болзошгүй газруудад явуулын эргүүл ажиллаж байна.

Түүхий нүүрс түлэх тусгай зөвшөөрөлтэй 242 аж ахуйн нэгжийн янданд шүүлтүүр тавьсан эсэх, шүүлтүүр нь шүүж байгаа эсэх дээр Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийж байгаа тухай нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн мэдээллээ.

ЭМНЭЛГЭЭС ГАРСАН, ЗӨВЛӨГӨӨ АВСАН ИРГЭДИЙГ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ХЯНАЛТАД АВСАН

 

НЭМГ-ын мэргэжилтэн Ш.Тэгшбаяр:

-“Эрүүл мэндийн байгууллагад угаарын хийн хордлогын улмаас түргэн тусламжаар ирж байгаа иргэдийн тоо буурч байна. Эмнэлгээс гарсан болон зөвлөгөө аваад буцсан иргэдийг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад авсан. Одоогийн байдлаар биеийн байдалд нь өөрчлөлт орсон иргэн байхгүй байна.

Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн энэ үед угаарын хордлогын дуудлага ихэсвэл ямар зохицуулалт хийх тал дээр төлөвлөгөө гаргаж байгаа. Одоогоор агаарын бохирдол, утаа буурсан байгаатай холбоотойгоор томуу томуу төст өвчний амбулаторийн үзлэгт эзлэх хувь нь 3.2 хувь байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс буурсан” гэв.

 PM10 ТООСОНЦОР 24 ХУВИАР,  PM2.5 ТООСОНЦОР 25 ХУВИАР БУУРСАН

 

Нийслэлийн Агаарын бохирдлын газрын "Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол” хариуцсан мэргэжилтэн Г.Даваажаргал:

-Энэ сарын 14-20-ны өдрүүдэд хэмжигдсэн агаарын чанарын дундаж үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 24 хувиар,  PM2.5 тоосонцор 25 хувиар тус тус буурсан бол Азотын давхар исэл зургаан хувиар өссөн байна. Азотын давхар ислийг үүсгэгч гол бохирдуулагч нь автомашинаас гарч байгаа бөгөөд энэхүү бохирдуулагч бодис ихэссэн үзүүлэлтийг автомашины тоо хэмжээ өссөнтэй холбоотой.

ЗӨВЛӨМЖ ДЭЭР ТУСГАГДСАН ЗҮЙЛҮҮД ДЭЭР ИЛҮҮ АНХААРВАЛ ЭРСДЭЛ УЛАМ БУУРНА

НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Мөнхбаатар:

-“Бид 1 болон 4 дэх өдрүүдэд мэдээлэл өгч байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдэд хүрч байгаа мэдээлэл сайн байна. Цаашдаа ч зуух, пийшин яндангийн битүүмжлэх гэх мэт зөвлөмж дээр тусгагдсан зүйлүүд дээр илүү анхаарвал эрсдэл улам буурна гэж хэлж болохоор байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 8 цаг 35 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 9 цаг 1 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 9 цаг 24 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 10 цаг 55 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 13 цаг 13 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 13 цаг 48 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 14 цаг 1 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 14 цаг 2 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 14 цаг 5 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 14 цаг 5 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 14 цаг 7 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 16 цаг 20 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 16 цаг 21 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 16 цаг 22 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 16 цаг 23 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 16 цаг 25 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 16 цаг 26 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 16 цаг 27 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 17 цаг 55 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 18 цаг 33 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top