x

Ослын улмаас нийслэлд найм, орон нутагт хоёр хүн амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас нийслэлд найм, орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ. Ослын улмаас 45 хүн гэмтэж бэртсэний 6 нь хүүхэд байв.

Нийслэлд:

2019.10.19-ны өдрийн 11:25 цагийн орчимд СХД-ийн 22 дугаар хороо Ар гүнтийн замд “Хууль Сахиулахын Их Сургууль”-ийн Hyundai Aero town маркийн автобус онхолдож зорчигч Г, У, Б, А, З, Ц, Т нарын 7 хүн нас барж, зорчигч 31 хүн гэмтсэн байна.

Мөн өдрийн 19:18 цагийн орчимд СХД-ийн 25 дугаар хороо Зүүн салааны зам, 1-р автобусны буудлын замд Mazda Bongo маркийн автомашины жолооч,  явган зорчигч Б-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Орон нутагт:

2019.10.19-ний 17:30 цагийн орчимд Дундговь аймгийн Дэрэн сумын 4-р баг “Гучин” гэх газар шороон замд улсын дугааргүй Dayun маркийн  мотоцикл онхолдож, жолооч Х, 17-ны 21:55 цагийн орчимд Булган аймгийн Баян-Агт сумын 2-р баг “Ар булаг” гэх газар шороон замд Hyundai Sonata6 маркийн автомашин замын хажуу руу гарч судаг мөргөн, жолооч Б нар амиа алдсан ослууд гарсан байна.  

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Иймд хөдөлгөөнд оролцож буй нийт жолооч нар өөрсдийн болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарууллаа. 

Тээврийн цагдаагийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 9 цаг 12 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 9 цаг 38 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10 цаг 1 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 11 цаг 32 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 13 цаг 50 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 14 цаг 25 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 14 цаг 38 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 14 цаг 39 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 14 цаг 42 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 14 цаг 43 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 14 цаг 44 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 16 цаг 57 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 16 цаг 58 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 16 цаг 59 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 17 цаг 0 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 17 цаг 2 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 17 цаг 3 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 17 цаг 4 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 18 цаг 32 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 19 цаг 10 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top