x

Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад орууллаа

БНХАУ-ын Эксим банкны 113,04 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 5,95 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар-Мандалговийн 330 квт-ын 250 км урт цахилгаан дамжуулах шугам, хоёр дэд станцыг ашиглалтад оруулж, өнгөрөгч бямба гаригт хүлээлгэн өглөө.

“Мандал” дэд станц ашиглалтад орсноор өмнөд бүсийн эрчим хүчний хангамж найдвартай болж Оюутолгой, Цагаансуварга, Тавантолгой болон бусад уул уурхайн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг дотоодын эрчим хүчээр хангах боломж бүрдэж байна. Мөн  БНХАУ-ын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах, цахилгаан эрчим хүч экспортлох нөхцөл бүрдсэнээрээ онцлог аж.

Тус ажил 2017 оноос эхэлсэн бөгөөд “ТВЕА” компани нь туслан гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж гэрээ байгуулсан компаниудын хамт хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн юм.

Нээлтийн ёслолд Монгол Улсын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-ын элчин сайд Шин Хаймин, Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ энэ үеэр: 

-“Дундговь аймгийн хувьд, эрчим хүчний 2 талын найдвартай эх үүсвэртэй болж, аймгийн хөгжил, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхэд ихээхэн ач холбогдолтой төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засагт үр өгөөжөө өгч эхлэх бөгөөд хойд, урд хөрш оронд эрчим хүч экспортлох боломжтой болох цаашлаад Өрнө, дорныг холбосон уртрагийн цахилгаан шугам сүлжээг үүсгэх эхлэл тавигдаж байна” хэмээн онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 9 цаг 13 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 9 цаг 39 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10 цаг 2 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 11 цаг 33 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 13 цаг 51 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 14 цаг 26 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 14 цаг 39 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 14 цаг 40 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 14 цаг 43 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 14 цаг 44 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 14 цаг 45 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 16 цаг 58 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 16 цаг 59 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 17 цаг 0 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 17 цаг 2 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 17 цаг 3 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 17 цаг 4 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 17 цаг 5 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 18 цаг 33 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 19 цаг 11 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top