Өнөөдөр өглөө 10:00 цагийн үед Ар гүнтийн давааны орчимд 33 хүний суудалтай Дотоод Хэргийн Их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож долоон хүн амь насаа алдаад байна.
Ослын улмаас зургаан хүн ослын газар, нэг хүн эмнэлэгт хүргэгдээд нас барж, 20 гаруй хүн Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүргэгджээ.
Урьдчилсан дүгнэлтээр тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж гарсан бөгөөд жолооч "тоормосгүй болсон учраас осол гарсан" гэж мэдүүлэг өгсөн байна.
Хэргийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Лхагважаргал: "Осолдсон автобус дотор тус сургуулийн ажилчид зорчиж явсан нь үнэн. Одоогоор хэргийн газар Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн ажиллаж байна. Тухайн тээврийн хэрэгслийг оношилгоо, үзлэгт оруулан шалгаж байж жолоочийн мэдүүлэг үнэн эсэх нь тогтоогдоно" гэв.



