x

Ерөнхийлөгчийн зарлигаар нийслэлийн “Хүрээ” амаржих газрыг Алтан гадас одонгоор шагналаа

Нийслэлийн Хоёрдугаар амаржих газар буюу “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, тус байгууллагыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр болсон “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойн баярын хуралд оролцож, шагналыг гардуулан өгсөн юм.

“Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жил, “Хүрээ” амаржих газрын 60 жилийн ойг тохиолдуулан эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх болон Монгол Улсын хүн амын хөгжилд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, асрагч, эмч, сувилагчдын хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, “Хүрээ” амаржих газрыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг уншиж сонордуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одонг тус байгууллагын туганд зүүж өгөв.

“Эрхэм хүндэт эмч, сувилагч, асрагч нар аа,

Үе үеийн эмнэлгийн ажилтнууд аа, зочид төлөөлөгчид өө,

Та бүхэнд хүн бүрийн сайн мэдэх ”Хоёрдугаар амаржих газар” буюу ”Хүрээ” амаржих газрын түүхт 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье.

1959 онд 1 эмчийн орон тоо, 8 ортойгоор байгуулагдсан багахан эмнэлэг өдгөө 200 орчим эмч, ажилчин, 120 гаруй ор, эмчилгээний 6 тасаг, 5 албатай, жилд дунджаар 5000 эхийг эсэн мэнд амаржуулж, эх барих, нярай, эмэгтэйчүүдийн төрөлжсөн, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг орчин үеийн цогцолбор эмнэлэг болжээ.

Монгол Улсын хүн амын тоо 3 сая 300 мянга орчим болж, 60 жилийн өмнөхтэй харьцуулахад 3 дахин өсөхөд тус амаржих газар 450,000 гаруй эхийг эсэн мэнд амаржуулж, жинтэй хувь нэмэр оруулсан нь тоймлон хэлбэл, Монгол Улсын одоогийн хүн амын 8 хүн тутмын 1, Улаанбаатар хотын 3 хүн тутмын 1 нь “Хоёрдугаар амаржих”-д төрсөн гэсэн үг юм.

Монгол хүнд хүйн холбоотой төрсөн газар, эх барьсан хүйн эжий хэмээх эрхэм ойлголт, нандин уламжлал байдаг. Монгол Улсын 8 хүн тутмын нэгийн, Улаанбаатар хотын 3 хүн тутмын нэгийн хүйн холбоотой газар, хүйн эжий энд байна.

Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын түүхт 60 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, энэ баярт өдөр Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнасныг гардуулан өгсөндөө баяртай байна. Энэхүү шагнал нь эх орон, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн удирдлага, эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөр зүтгэлд талархаж буй төрийн итгэл, хүндэтгэл билээ.

Цаашид Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой эх, хүүхдийн эмнэлэгт шилжин, орчин үеийн тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийг нэвтрүүлж, үйлчилгээний цар хүрээг улам өргөжүүлж, эх барихын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн ажиллах үйл хэрэгт нь амжилт хүсэж, Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болох болтугай” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 9 цаг 10 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 9 цаг 36 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 9 цаг 59 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 11 цаг 30 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 13 цаг 48 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 14 цаг 23 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 14 цаг 36 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 14 цаг 37 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 14 цаг 40 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 14 цаг 41 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 14 цаг 42 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 16 цаг 55 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 16 цаг 56 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 16 цаг 57 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 16 цаг 59 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 17 цаг 0 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 17 цаг 1 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 17 цаг 2 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 18 цаг 30 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 19 цаг 8 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top