x

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өчигдөр /2019 оны 10 дугаар сарын 17/ Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

“Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох шаталсан судалгаа”, ”Халдварт бус өвний талаарх хүн амын мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох судалгаа”, “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа” болон эрүүл мэндийн статистик үзүүлэлтээс харахад тамхины хэрэглээний тархалт дорвитой буурахгүй байна гэж эрүүл мэндийн байгууллагаас үзсэн байна. Тухайлбал, судалгаагаар 15 ба түүнээс дээш насны хүн амын 27.1 хувь буюу гуравны нэг, үүнээс эрэгтэйчүүдийн 49.1 хувь буюу хоёрны нэг нь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татаж байгаа бөгөөд 5 жилийн өмнөх судалгаатай харьцуулахад эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ 1.1 хувиар нэмэгдэж, эмэгтэйчүүдийнх 1.6 хувиар буурчээ.

Мөн ЕБС-ийн 13-15 насны эрэгтэй сурагчдын 20.3 хувь, эмэгтэй сурагчдын 8.3 хувь нь тамхи татдаг, судалгаанд хамрагдсан сурагчдын 42.4 хувь нь гэртээ, 49.8 хувь нь олон нийтийн газарт тамхины утаанд өртдөг болох нь тогтоогдсон байна. Иймд тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох журам батлах, тухайн жилд импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээг тогтоох эрх олгох талаарх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (203.91.115.56)
    Махны үнэ буухгүй байна.толгойгоороо яаж хариуцахаа л хичээ.тамхи чамд хамаагүй.тамхи татахаа чамаар заалгахгүй.
    2019 оны 10 сарын 19 | Хариулах
    • яг зөв
      2019 оны 10 сарын 19
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 9 цаг 53 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 10 цаг 19 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10 цаг 42 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 12 цаг 13 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 14 цаг 31 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 15 цаг 6 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 15 цаг 19 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 15 цаг 20 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 15 цаг 23 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 15 цаг 23 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 15 цаг 25 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 17 цаг 38 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 17 цаг 39 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 17 цаг 40 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 17 цаг 41 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 17 цаг 42 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 17 цаг 43 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 17 цаг 45 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 19 цаг 13 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 19 цаг 51 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top