x

Замын ажил хийхээр ирсэн хятад иргэд махны үйлдвэрт ажиллаж байна

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж буй 131 улсын нийт 28,268 иргэн байна. Байршлаар авч үзвэл 20,111 хүн Улаанбаатар хот, Дорнодод 1,568 хүн, Өмнөговь аймагт 1,409 гадаадын иргэн ажиллаж, амьдарч байна.

Монгол Улсад амьдарч буй иргэдийн оршин сууж буй хэлбэрээр авч үзвэл:

  • Монгол Улсын иргэнээс төрсөн 18 хүртэлх насны хүүхэд 2,695 /Холимог гэр бүлээс төрсөн/
  • Хөдөлмөр эрхлэгч болон тэдний гэр бүлийн гишүүд 11,114
  • Ерөнхий боловсролын ба их, дээд сургуульд суралцагч 2,772
  • Хөрөнгө оруулагч 2,989
  • Цагаач болон харьяалалгүй иргэн 1,927 байна.

Хувийн хэргээр оршин сууж буй гадны иргэн нь Монгол Улсын хүн амын гурван хувьтай тэнцэнэ. 

Виз олгосон тоо нь өмнөх оноос 8 хувиар өсчээ

Гадаадын иргэнд виз олгодог гурван субъект бий. Гадаадын иргэн, харьяатын газар нь эдгээрийн нэг юм. 30 хоногийн доторх визийг дипломат төлөөлөгчийн газар олгоно. 

30 хоногоос дээш хугацааны 144 улсын иргэдэд виз олгосон бөгөөд виз олгосон тоо нь өмнөх оноос 8 хувиар өссөн дүнтэй байна. 

2019 оны тавдугаар сарын 1-нээс цахимаар виз олгож эхэлсэн байна. 

3000 орчим гадаад оюутан Монголын их, дээд сургуульд суралцаж байна

39 орны 2,907 иргэн Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцаж байна. Голчлон МУБИС, МУИС, АШУҮИС, СУИС, ХААИС-д гадаадын олон оюутан суралцаж байна. БНХАУ-ын 2,156 оюутан суралцаж байгаагийн 90 гаруй хувь нь Өвөрмонгол оюутан байна.

ОХУ-аас 340 оюутан, Өмнөд Солонгосын 100 гаруй, Японоос 89 оюутан суралцаж байна. 

Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн дийлэнх нь БНХАУ-ын иргэд

Монгол Улсад гадаадын 87 улсын 9,929 иргэн хөдөлмөр эрхэлж байна. Нийтдээ 8,522 иргэнд зөвшөөрөл өгснөөс 6,993 хятад иргэн ажиллаж байна. Чиглэлээр нь авч үзвэл дийлэнх нь газрын тос болон зам гүүр барьж байна.

Түүнчлэн

  • Австрали 216
  • Вьетнам 111
  • ОХУ 193 иргэн хөдөлмөр эрхэлж байгаа аж. 2018 онд 8,425 иргэн хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг гадаадын иргэдэд олгож байв. 

Гадаадын иргэн, харьяатын газраас 976 аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй 36 улсын 10,292 иргэний бичиг баримтад шалгалт хийжээ.

Урьсан иргэнээ бүртгүүлдэггүй, визний хугацаа хэтрүүлдэг, төрийн байгууллагад ханддаггүй зөрчлүүд илэрсэн.

Илэрсэн зөрчлүүдэд дараах арга хэмжээг авсан байна.

  • Урьсан иргэнээ хугацаанд нь бүртгүүлээгүй 117 аж ахуйн нэгжийн 216 хүнд, 
  • Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн 820 уригч байгууллагын 2,159 хүнд, 
  • Визийн хугацаа хэтрүүлсэн 74 уригч байгууллагын 253 хүнд буюу нийт 1,111 уригч байгууллагын 2,628 иргэнд Зөрчлийн хуулийн дагуу 1,032,270,000 /Нэг тэрбум, гучин хоёр сая, хоёр зуун далан мянга/ төгрөгийн торгууль ногдуулж, 22 улсын 372 иргэнийг албадан гаргасан байна.

Албадан гаргасан иргэний дийлэнх нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэгчид аж. Мөн ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа эрхэлж байсан байна. Тухайлбал, аялахаар юиз мэдүүлсэн ч хөдөлмөр эрхлэх тохиолдол их байгаа тухай албаныхан мэдээллээ.

Энэ талаар ГИХГ-ын дарга Д.Мөрөн 

-"30 хоногийн дотор зорчих ангиллын визээр нэвтэрсэн хүмүүс зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил их гаргаж байна. Энэ төрлийн визийг голдуу Эрээний консул, Хөх хотын консул өгч байгаа. Үүнийг Засгийн газарт танилцуулсан бөгөөд виз олголтыг шалгах Ажлын хэсгийг байгуулсан. Арваннэгдүгээр сарын 20-ны дотор шалгаж, гарсан үр дүнг нь Засгийн газарт танилцуулах үүрэг өгсөн. 

Мөн өөрийн квотоор оруулж ирсэн хүнээ өөр байгууллагад ажиллуулах асуудал их ажиглагдаж байна. Тухайлбал, зам гүүр барих зөвшөөрлөөр орж ирсэн хэр нь махны үйлдвэрт ажиллаж байгаа тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд квотоо зарах тохиолдол гарч байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • эмээ (192.82.67.225)
    Турк болон лалын шашинт орноос ирсэн хүмүүс хичнээн, тэд хаагуур ямар бодлогоор ажиллаж гэрлэж явааг судлаач...
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • GO Gan-Od (202.179.27.247)
    Улс төрчдийн хамгийн адгийн үйлдэл бол Ард Түмнийхээ боломжыг хулгайлах явдал "ЖАСТ" Группийн ерөнхийлөгч ноён Ш.Батхүү нь Эрдэнэт Үйлдвэрийг Нефтээр хангаж байсан гавьяатан ..Монголын том эдийн засагчдийн нэгэн төлөөлөл гэж би ойлгодог ..Жирийн нэгэн бизнесмений бүтээн байгуулалтанд .. зүгээр л Улс Төр оролцчихсон тэгээд л "Хонгилынхон" ашиглачихсан л байхгүй бодит үнэн нь л ердөө л энэ.. Хэн хүнийг одоо цагт яаж ч буруутгадаг цаг үе!! "ЖАСТ" Батхүү 21н аймагт уг нь Махны Үйлдвэрүүд босгосон Хэрвээ үйл ажиллагаагаа эхэлчихсэн бол тэр өр ширүүдийг хөнгөхөөн төлчих боломж болоцоо байсан л байхгүй юу даа..Махны үнэ тэнгэрт хадах нь битгий хэл дотоодынхоо хэрэглээ хэрэгцээг хөнгөхөөн хангачих боломжийг зохион байгуулалттайгаар санаатайгаар хаачихсан л даа Масс юуугаа мэдэхэв дээ чаос..Гэтэл Махны чиглэлийн үйлдвэрүүд нь 21 аймагтаа баригдаж дуусангуут нь Улс хурааж авах нэрээр Хятадуудад сул үнээр зарчихсан Одоо Монгол бод бог мал Эмээлтэд төвлөрсөн Эмээлтэд маш том цогцолбор босгосон бас л Хятадууд сул үнээр авчихсан ..Хонгилынхон % хүртээд л гэмгүй царайлаад л цахимд элдэв шуугиан дэгдээгээд л хөрөнгөжиж байх жишээний Мах тэр чигээрээ Хятад ченжүүдийн гарт орчихсон Монгол бод бог мах амт чанар Дэлхийд гайхагддаг Хээрийн билчээрээс 200 гаруй эмийн ургамал гэдсэндээ боловсруулдаг учраас Дэлхий сонирхож эхэлсэн Удахгүй тансаг хэрэглээ болох цаг ирж байгаагын дохио ..Монголчууд мах аа идэж хойшид чадахгүй л болов уу?!? https://youtu.be/aVpBq1aM5K
    2019 оны 10 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 9 цаг 56 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 10 цаг 22 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 10 цаг 45 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 12 цаг 16 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 14 цаг 34 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 15 цаг 9 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 15 цаг 21 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 15 цаг 23 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 15 цаг 25 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 15 цаг 26 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 15 цаг 27 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 17 цаг 40 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 17 цаг 41 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 17 цаг 43 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 17 цаг 44 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 17 цаг 45 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 17 цаг 46 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 17 цаг 47 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 19 цаг 16 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 19 цаг 53 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top