x

Сайжруулсан түлшийг зөв хэрэглэх зөвлөмж мэдээлэл иргэдэд хэрэгтэй байна

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр гаригт Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны шахмал түлш түлж буй айл өрхүүдээр орж мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, шахмал түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонслоо. УИХ-ын даргатай хамт нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек болон “Тавантолгой түлш” ХХК-ийн мэргэжилтнүүд ажиллалаа.

Нийслэлийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцуулсан мэдээлэлдээ 10-р сарын 2-13-ны хооронд нийтдээ 129 өрхийн 267 хүн угаарын улмаас эмнэлэгт хандсан ч өнөөдрийн байдлаар хүндэрсэн хүн байхгүй. Холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж,иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч байна гэж дуулгасан юм.

Харин нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар урьд шөнө буюу 2019.10.12-ны өглөөний 06:00 цагаас 2019.10.13-ны өглөөний 06:00 цаг хүртэл 15 өрхийн 37 иргэн эрүүл мэндийн байгууллагууддаа хандсан. Эдгээр иргэдээс 20 хүнд гэрээр зөвлөгөө мэдээлэл өгсөн. Зөвлөгөө мэдээлэл авч, эмчилгээ хийлгэж байгаа иргэд дүүргийн болон өрхийн эмнэлгийн байнгын хяналтад байна гэлээ.

Өнгөрсөн жилээс эхлэн сайжруулсан түлшийг турших ажлыг нийслэлд зохион байгуулсан байна. Тухайлбал, ЖАЙКА Олон улсын байгууллагын төслийн хүрээнд өнгөрсөн өвөл Морингийн давааны айл өрхүүдэд сайжруулсан түлшийг туршжээ. Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан түлшийг Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд 3-4 сар туршихад ямар нэг эрсдэл гараагүй байна. Одоогоор нийслэлийн Засаг даргын удирдамжаар 18 төрлийн зууханд шахмал түлшийг хэрхэн түлэх тухай зөвлөмжийг ард иргэдэд хүргүүлж байгаа юм байна. Үүнээс гадна бүх айл өрхүүдийн зуух стандарт хангаж байгаа, үгүйд судалгаа хийж эхэлсэн байна.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар утаа нийтийн эрүүл мэнд, эрх ашигт хортой асуудал учир ард иргэд, албан байгууллага, төр засаг бүгд хамтарч нийтийн дайсан болсон утаатай тэмцэх ёстойг санууллаа. Сайжруулсан түлшийг хэрэглэх явцад зарим нэг бэрхшээл учирч байна. Угаарын хийнд хордсон эмгэнэлт хэрэг гарч байгаа нь төр засаг, ард иргэд бид бүхэнд дохио сургамж өглөө. Хаа хаанаа анхаарч утааг багасгах, сайжруулсан түлшийг зөв хэрэглэх асуудлаа хамтаар нь шийдэх ёстойг хэлсэн үгэндээ дурдсан юм.

Ингээд УИХ-ын дарга СХД-ийн 22-р хорооны иргэн Ж.Энх-Амгалангийнд орж сайжруулсан түлшний талаарх санал бодлыг нь сонслоо. Иргэн Ж.Энх-Амгалангийнх төслийн “Дөл” зуухтай юм байна. Урьд нь өдөрт 3-4 удаа нүүрс хийж галладаг байсан бол одоо 2 удаа сайжруулсан түлшээр галладаг, зөв хэрэглээд заншвал давуу тал олон байна гэлээ. Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек “Дөл” зууханд сайжруулсан түлшийг хэрхэн зөв түлэх тухай зөвлөгөө, мэдээллийг өгсөн юм. Тэрбээр зуухны хотолд түлшийг хэт дүүргэхгүй байх, зуухны сойлтыг хаахгүй байхыг сануулсан юм. Мөн зуухны бүрэн бүтэн байдлыг шалгах, нүх, ан цав гарсан бол бөглөж, яндангаа сайтар хөөлөх хэрэгтэй юм байна.

Үүний дараа СХД-ийн 22-р хорооны иргэн Д.Энхзаяагийнд очлоо. Энэ айл өнгөрсөн жил 5 портер нүүрс түлсэн гэнэ. Энэ жил сайжруулсан түлшинд шилжсэн учир хэмнэлт гарна гэж найдаж байна гэлээ. Сайжруулсан түлш илчийн хувьд сайн байгааг дуулгалаа. Д.Энхзаяагийн гэргий М.Майра хурдан шаталттай, үнс их байгаа тухай дурдаж, хэрхэн зөв хэрэглэх талаар мэргэжлийн хүнээс лавлаж байлаа. Нийслэлийн агаарын бохирдолттой тэмцэх газрын даргын үүргийг орлон гүйцэтгэгч Х.Галенбек хурдан шаталттай байна гэдэг нь сайн үзүүлэлт гэдгийг онцоллоо. Учир нь түүхий нүүрс чийг ихтэй учир уугилт ихтэй. Харин сайжруулсан түлш чийггүй учир уугиж утаа гаргахгүй, илч өндөр, шаталт сайн байна гэсэн үг гэдгийг тайлбарласан юм.

Хэрэглэгчид сайжруулсан түлшний илч, чанарт ам сайтай байна. Харин хэрэглэх аргад сайн суралцах, хорт хийнээс сэргийлэхэд сайн анхаарах шаардлагатай байгаа нь анзаарагдлаа. Иргэдэд зөвлөмж, мэдээлэл өгөх ажлыг хийж байгаа ч айл бүрт хүрч хараахан чадахгүй байгааг иргэд сануулж байв. Гэр хорооллынхон утаа үнэхээр багассаныг хэлж, төслийн бус ердийн зуух, нам даралтын зуух, ханан пийшинтэй айлууд зуухаа солих, пийшингийнхээ утаа, угаар алдаж болзошгүй хэсгийг бөглөж таглах, яндангаа сайжруулах шаардлагатай байгаа юм байна.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олоннийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 10 цаг 30 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 10 цаг 56 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 11 цаг 19 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 12 цаг 50 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 15 цаг 8 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 15 цаг 44 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 15 цаг 56 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 15 цаг 57 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 16 цаг 0 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 16 цаг 1 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 16 цаг 2 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 18 цаг 15 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 18 цаг 16 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 18 цаг 18 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 18 цаг 19 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 18 цаг 20 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 18 цаг 21 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 18 цаг 22 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 19 цаг 50 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 20 цаг 28 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top