x

ЭХЭМҮТ хүүхдийн вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо

Н.Гэндэнжамцын нэрэмжит Хөдөлмөрийн гавьяатын улаан тугийн одонт НҮБ-ын шагналт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 90 жилийнхээ түүхэнд Хүүхдийн вакумжсан мэс заслын хэсэгтэй боллоо. Засгийн газар, ЭМЯ, Сангийн Яамны дэмжлэгтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалт нэг тэрбум төгрөгийн өртгөөр ЭХЭМҮТ-д анх удаа нэгдүгээр зэрэглэлийн, иж бүрэн тоноглогдсон вакумжсан мэс заслын хэсгийг ийнхүү ашиглалтанд оруулж хүлээлгэж өглөө.

Энэхүү хэсэг нь анх удаа орчин үеийн шаардлагын түвшинд хүрсэн гэдгээрээ давуу тал онцлогтой. ЭХЭМҮТ-д 2018 онд 15663 өвчтөнд мэс заслын эмчилгээ хийгдсэний 72.4 хувийг хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үйлчилгээ эзэлж байна. Энэхүү мэс заслын вакум өрөөнүүдийн хана, тааз, шал болон бусад дагалдах тоног төхөөрөмжүүд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тоосжилт үүсдэггүй, цахилгаанждаггүй, нянгийн эсрэг бактер үрждэггүй, цэвэрлэхэд хялбар тусгай зориулалтын материалаар хийгджээ.

Хүүхдийн вакумжсан мэс заслын хэсэг нь иж бүрэн тоноглогдсон мэс заслын өрөө, цэвэр багаж, материалын өрөө гээд, бохир зүйлсийг гаргах өрөө, гар угаах хэсэг хувцас солих өрөө, усанд орох өрөө, техникийн өрөө болон коридорын хэсэг гэсэн зохион байгуулалттай. Вакумжсан мэс заслын өрөөний агаарыг 4 шатлалт шүүлтүүрээр шүүж, бактерийг устган халдваргүйжүүлдэг хепафильтер суурилагдсан бөгөөд түүний тусламжтай агаарыг тасралтгүй 99.99% цэвэршүүлнэ. Цахилгаан, дулаан хангамж, холбоо дуудлага, интернетийн сүлжээ, эмнэлгийн хийн систем, хяналтын камер зэрэг төхөөрөмжөөр тоноглогдсон, мэс заслын өрөөний дотроос тохируулах бүрэн боломжтой хяналтын самбартай юм. Мөн эмч ажилчдад зориулагдсан хувцас солих өрөөг усанд орох хэсэгтэй шийдсэн нь ажилчдын орчин нөхцөл сайжирч, тэдэнд ажиллах урам зориг, эрч хүч өгч байна. Дашрамд дуулгахад, ЭХЭМҮТ нь 2019 онд “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангаж, эрсдэлгүй ажиллацгаая” уриаг дэвшүүлэн ажиллаж байна. 


 


Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 10 цаг 31 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 10 цаг 57 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 11 цаг 20 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 12 цаг 51 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 15 цаг 9 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 15 цаг 44 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 15 цаг 57 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 15 цаг 58 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 16 цаг 1 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 16 цаг 1 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 16 цаг 3 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 18 цаг 16 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 18 цаг 17 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 18 цаг 18 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 18 цаг 19 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 18 цаг 21 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 18 цаг 22 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 18 цаг 23 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 19 цаг 51 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 20 цаг 29 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top