x

О.Хулан: Ахтайгаа хамт медаль аваад зогсох мэдрэмж үнэхээр гоё

Сүүлийн жилүүдэд сагсан бөмбөгийн 3х3 төрөл манай улсад эрчтэй хөгжиж, баг тамирчид маань тив дэлхийд нэрээ цуурайтуулах болсон. 3х3 сагсан бөмбөгийн U23 ангиллын шигшээ багийн тамирчин Онолбаатарын Хулантай ярилцлаа.

-FIBA 3x3 холбооноос Мон­голын багуудыг, ялангуяа эмэг­тэй багийг онцолж бай­на. Та бүхэн өнгөрсөн жил оролцохдоо ялалт аваа­гүй ч энэ жил шилдэг наймд шал­гарлаа. Сэтгэгд­лээсээ хуваалцахгүй юу?

-U23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан. Ноднин жилийнх анхных гэдэг утгаараа чухал ач холбогдолтой байсан. Гэхдээ бэлтгэл сур­гуулилалт энэ жилийнх шиг хангалттай байж чадаагүй юм. Мөн тухайн үед манай баг “Үхлийн зон”-д орсон байсан. Чех, Япон, Аргентин зэрэг хүчирхэг багтай таарч байв.

Тэр тэмцээнд манай баг нэг ч ялалт аваагүй. Бид нар тэр тэмцээнээс сургамж аваад, илүү их хичээцгээсэн маань үр дүнд хүргэсэн байх.

-Хурдацтай сайжирч хөгжихөд олон хүчин зүйл нөлөөлсөн байх?

-Би сагсан бөмбөгийн спортоор хичээллээд удаагүй. Гадаад, дотоод руу тэмцээн уралдаанд яваад, ялагдаад ирэхээр хүн чинь бас боддог юм билээ. Монгол хүнд чинь бас “шар” байна, улам их хичээх ёстой юм байна, бэлтгэл сургуулилтаа сайн хийе гэж бодсон. Мөн дасгалжуулалт, бэлтгэлийн систем маш их нөлөөлсөн. Зөвхөн бидэнд зохицсон багийн системийг бүтээж, бэлтгэл сургуулилтыг маань хангасан С.Тулга багшийн маань хувь нэмэр хамгийн их. Түүнчлэн, дэмжигч байгууллагуудаа дурдахгүй өнгөрч болохгүй.

Дуртай спортоороо хичээллэж, амжилт гаргах бүх л бололцоогоор хангаж байгаа, “Энержи Ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, MCS Coca cola болон Улаанбаатар-Амазонс эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн клубийн ивээн тэтгэгч ах нартаа болон багш нартаа баярлалаа гэж хэлье.

-Танай ах Энхбаатар ч бас 3x3 төрлийн шигшээ багийн тамирчин. Сүүлд болсон Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнд ахтайгаа хамт оролцсон. Анх спорттой хэрхэн холбогдож байв?

-Энэ их сонирхолтой түүх. Ах бид хоёр хэн хэн нь сагсаар хичээллэж байгаагүй. Ах маань МУИС-д элссэн жил найзыгаа дагаж сагсан бөмбөгийн шигшээ багийн шалгаруулалтад орж, тэнцсэн юм билээ. Тэгээд л бэлтгэлдээ яваад байх шиг байсан. Нэг л мэдэхэд Sprite лигийн MVP болоод, үнэхээр, сайжирсан байсан. Ах хүн гэдэг дүүгийнхээ хувьд үргэлж үлгэр дуурайлал нь байдаг. Ахыгаа хараад л сагс тоглох эрмэлзэлтэй болж, МУИС-д оронгуутаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн. Одоо хоёр жил гаруй л болж байна. Азийн клубуудын аварга шалгаруулах тэмцээнээс ах маань алт, би мөнгөн медаль хүртсэн. Ахтайгаа хамт медаль аваад зогсох мэдрэмж бол үнэхээр гоё. Бахархаад л.

-Гадны хэвлэлд англиар чөлөөтэй ярилцлага өгөхийг чинь үзсэн. Бэлтгэлийнхээ хажуугаар хичээлдээ явна гэдэг амаргүй байх?

-Австралид хоёр жил амьдарч ахлах сургуулиа төгссөн болохоор хэлний маань түвшин сайн байгаа байх. Эхэндээ бол хэл сурахад амархан байгаагүй. Хэл сурах гэж байгаа хүмүүст зөвлөхөд ном уншаарай л гэж хэлье. Анх очоод маш их ном уншиж, кино үздэг байсан. Би МУИС-д Санхүүгийн менежментийн чиглэлээр хоёрдугаар курст суралцдаг. Боловсрол маш чухал гэж үздэг учраас тэмцээнээс бусад үед хичээлээ огт тасалдаггүй. Багш нар маань заримдаа ойлгохгүй байх нь бий. Гэхдээ энэ бол миний л асуудал учраас аль алиных нь балансыг алдахгүй гэж хичээдэг.

-Танай багийн тамирчин Цэрэнлхам тэмцээний үеэр бэртэл авсан ч эмчгүй учраас Японы багаас туслалцаа авч байсан. Энэ мэтчилэн бэрхшээл хэр тулгардаг вэ?

-Монголд сагсан бөмбөгийн спортыг маш их дэмждэг болж, хөгжиж байгаад их баяртай байдаг. Гэхдээ зарим тал дээр дэлхийн жишигт хараахан хүрэх болоогүй. Жишээ нь, сая болсон тэмцээнээр Японы шигшээ багийн дөрвөн тамирчнаас гадна ахлах болон туслах дасгалжуулагч, эмч, бариач, сэтгэл зүйч гээд зургаан хүн хамт ирсэн. Гэтэл манай баг эмчгүй л очиж оролцсон. Бидний хувьд ялахаасаа ялагдсан нь олон болохоор бэрхшээл, асуудлууд, тэр болгоныг давж туулж байгаа нь амттай санагддаг.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч Германы багтай хийсэн тоглолт үнэхээр үзүүштэй, сайхан болсон. Нэмэлт цаг дээр buzzer beat хийж ялалт авсан шүү дээ. Энэ тоглолтын талаар яривал?

-Германтай тоглохын өмнө багш маань “Манай бэлтгэл маш сайн хангагдсан байгаа. Айх хэрэггүй. Хийх ёстой комбинацуудаа хийгээд, эхнээсээ онооны тэргүүллийг авч шоконд оруулах хэрэгтэй. Хүлээгээгүй юмыг нь хий” гэж хэлсэн. Бид нар ч тоглолтдоо маш зоригтой, эрчтэй орсон. Тэр тоглолтыг манайх 5:1-ийн харьцаатай хошуучилж эхэлсэн. Германы шигшээ баг бид нарыг тэгж эхэлнэ гэж бодоогүй байх. Тэр тоглолтоос онцлох зүйл гэвэл манай хамгаалалт байсан. Комбинацууд маань сайн ажиллаж, бид хүссэнээрээ тоглож чадсан.

Цаг дуусахаас гурван минутын өмнө Лхамка эгч хөлөө бэртээж, их эвгүй унасан. Шууд л түргэний машин аваад явсан. Тэр үед бид хоорондоо ярилцсан л даа. Манайх ялж байгаад оноогоо бариулж байсан юм. “Гурвуулаа одоо хичээе, гуравхан минут тэсье” гэж ярьсан. 3х3 төрөл өөрөө асар хурдан темптэй явдаг учраас дөрвөн хүн ээлжилж, амрахгүй л бол их ядардаг. Цаг дуусах дөхөөд их ядарсан байсан. Тэгээд нэмэлт цаг дээр Минжин маань маш шийдэмгий байж, гоё шидэлт хийсэн. Тэр үеийн мэдрэмж бол миний сагсны карьерынхаа турш авсан хамгийн гоё мэдрэмж. Тийм мэдрэмж авах гэж л сагс тоглодог, цаг хугацаагаа зориулдаг байх.

-Тоглолт үзэж байхад манай охид хүчтэй сэтгэл хөдлөл гаргаж байгаа нь анзаарагдсан. Ялангуяа тамирчин Цэрэнлхамын эмоцио илэрхийлж буй бичлэг олон нийтэд их хүрсэн байна лээ. Ер нь сэтгэл хөдлөлөө хэр илэрхийлдэг вэ?

-Зарим хүмүүс сөргөөр хүлээж аваад байх шиг байсан. Лхамка эгч бэртээд, хөл нь бараг хоёр дахин бүдүүрч хавдсан байсан. Өвдсөн ч гэсэн багийнхаа төлөө хэцүү нөхцөл байдлаас багтаа тусахын тулд сэтгэл зүйн хүчтэй эмоци үзүүлэхээс өөр аргагүй. Ер нь миний хувьд аль болох эмоцио гаргаж тоглодог.

-Спортын сэтгэл зүйчтэй ажиллаж байна уу?

-Спортын сэтгэл зүйч Золзаяа багштайгаа хамтарч ажилладаг. Тэмцээнд орохын өмнө уулзаад, зөвлөгөө аваад явахад сэтгэл зүйн байдал, хандлага их сайхан болдог.

-Маргааш тэмцээнд явах гэж байгаа. Ямар тэмцээнд оролцож байгаа вэ?

-Катарын Доха хотод 12-16-ны хооронд болох Дэлхийн анхны элсний наадамд оролцоно. Олимпийн хорооноос хүлээн авч, манай баг тамирчдыг үдэж өгсөн. Манай U23 ангиллын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

"Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 10 цаг 34 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 11 цаг 0 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 11 цаг 23 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 12 цаг 54 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 15 цаг 12 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 15 цаг 47 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 16 цаг 0 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 16 цаг 1 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 16 цаг 4 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 16 цаг 4 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 16 цаг 5 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 18 цаг 19 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 18 цаг 20 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 18 цаг 21 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 18 цаг 22 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 18 цаг 23 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 18 цаг 24 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 18 цаг 26 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 19 цаг 54 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 20 цаг 31 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top