x

Байгалийн түүхийн музейг хурдан буулгаж, шинээр барих шаардлагатай гэв

Засгийн газрын тогтоолоор буулгах болсон Байгалийн түүхийн музейн хуучин барилгын асуудлаар холбогдох хүмүүс мэдээлэл өглөө.

"БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙД 12,037 ҮЗМЭР БИЙ. ЭНЭ НЬ ИХ ТЭНГЭРИЙН АМАНД ШИНЭЭР БАРИГДАХ БАРИЛГЫН ТАЛЫГ ДҮҮРГЭНЭ"

Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатар “Монгол Улсын Засгийн газар 2019 оны долоодугаар сарын 3-ны өдөр 280, 281 дүгээр тогтоолыг баталсан.

Тус тогтоолын хүрээнд одоогийн Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж энэ суурин дээр Чингис хаанаы музей байгуулах, харин Байгалийн түүхийн музейг хотын төвөөс 1.8 км-т буюу Их тэнгэрийн аманд шинээр барихаар болсон.

Шинээр баригдах Байгалийн түүхийн музейн газрын урт нь нэг км, өргөн нь 740 метр. Энэ нь одоогийн Байгалийн түүхийн музейн эзэмшиж байгаа газраас 75 дахин том газар юм.

Харин өнөөдрийн байдлаар Байгалийн түүхийн музейн газар гэсэн гэрчилгээ нь хараахан ирээгүй байна.

Байгалийн түүхийн музей 1955 онд баригдаж, улмаар үндсэн үйл ажиллагаа 2013 онд МХЕГ-ын ослын байдалд байгаа учир ашиглаж болохгүй гэсэн улсын байцаагчийн дүгнэлтээр актлагдсан.

Түүнээс хойш бид актлагдсан байшингийнхаа суурь дээр шинэ музейгээ барих гэж зургаан жил тэмцсэн. 

2014 оноос би Байгалийн түүхийн музейн долоон давхар барилгын зургийг зуруулсан. Тэр зургийг бага зэрэг өөрчлөөд энэ газарт Чингис хааны музейг барих гэж байгаа хэрэг.

Би тус музейн захирлын хувьд Их тэнгэрийн аманд музейн барилгыг хурдан баригдахыг хүлээж байна.

Яг одоогийн байдлаар Байгалийн түүхийн музейд 12,037 үзмэр бий. Энэ нь Их тэнгэрийн аманд шинээр баригдах барилгын талыг дүүргэнэ. Үзмэрүүдийн хадгалалтын нөхцөл нь хэвийн хадгалагдаж байна” гэлээ.

"ЭНЭ БАРИЛГЫГ ХУРДАН БУУЛГАЖ, ШИНЭ МУЗЕЙН БАРЬЖ БАЙГУУЛАХ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ"

Байгалийн түүхийн музейн ахмад зүтгэлтэн Б.Батдорж “Манай улсад музейн зориулалтын барилга маш цөөхөн бий. Өнөөдөр олон улсын жишигт таарсан музей байх шаардлага зайлшгүй бий. Би энэ музейн хуучин барилгыг буулгаж оронд нь шинэ музей зориулалтаар нь барьж байгуулах тал би дээр санал нэгтэй байна.

Энэ хуучин барилгын маань дээвэр нь модон хучилттай. Тийм болохоор 1971 онд дээврийг нь хөрөөдөж цоолоод хулгай орж байсан ч тохиолдол бий. Тиймээс энэ барилгыг хурдан буулгаж, шинэ музейн барьж байгуулах зайлшгүй шаардлагатай гэж бодож байна.

Би 1983 ноос хойш эхлэн энэ музейд ажиллаж байна. Одоо шаврууд нь унаж, нурахад бэлэн болчихоод байхад зарим хүмүүс нураахад цааргалаад байгааг ойлгохгүй байна" гэсэн юм.

МОНГОЛЫН 37 ХААНЫ ҮЗМЭРИЙН ТАНХИМУУД БАЙРЛАНА

Чингис хааны өв соёлын хүрээлэнгийн захирал М.Батбаяр “Чингис хааны өв соёлын хүрээлэнг анх удаа Монгол улсад бий болгох гэж байгаа бөгөөд энэ сарын 9-ны өдрөөс намайг захиралаар томилсон.

Яг энэ газар нийт 70:40 харьцаатай, дээшээ есөн давхар музейн зориулалтын хамгийн сүүлийн үеийн барилга байгууламж баригдах юм.

Дотор нь Чингис хаантай холбоотой түүхийн үзмэрийн танхимуудаас гадна Монголын 37 хааны үзмэрийн танхимууд байрлана.

Мөн Монгол Улсад төрт ёс бий болсон цагийн үзмэрээс эхлэн олон үзмэрүүдийг байрлуулахаар төлөвлөж байна.

Одоогоор БСШУС-ын сайдын тушаалаар Чингис хааны музейн үзэл баримтлал, үзүүлэлт дэглэлтийг тодорхойлох ажлын хэсэг гараад ажиллаж байна.

Сүүлийн үеийн музейн барилгын үзмэр нь тодорхой хувийг эзлэх болж, техник, технологи ашигласан аудио, видео үзмэрийн танхимууд нэлээд том зай талбайг эзэлдэг болсон.

Тийм учраас Чингис хааны музейд үзмэр нь хүрэх болов уу гэдэгт иргэд санаа зовох хэрэггүй. Монголын түүхтэй холбоотой асар их үзмэрүүд дэлхий дээр байна. Засгийн газрын хоорондын хэлэлцээрийн хүрээнд зарим үзмэрүүдийг  шилжүүлэх авах эсвэл үзмэрүүдийн хувилбарыг авчрах гэх мэтээр музейд баялаг үзмэрүүдийг бий болгох тал дээр ажиллаж байгаа гэж ойлгож болно.

Чингис хааны өв соёлыг хадгалж хамгаалан, түгээн дэлгэрүүлэх үүрэг Монгол хүн бүрд бий. Тиймээс Монгол Улсын Засгийн ийм шийдвэр гарсан гэж бодож байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 11 цаг 37 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 12 цаг 3 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 12 цаг 26 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 13 цаг 57 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 16 цаг 15 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 16 цаг 50 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 17 цаг 3 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 17 цаг 4 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 17 цаг 7 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 17 цаг 8 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 17 цаг 9 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 19 цаг 22 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 19 цаг 23 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 19 цаг 24 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 19 цаг 25 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 19 цаг 27 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 19 цаг 28 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 19 цаг 29 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 20 цаг 57 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 21 цаг 35 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно
Top