x

А.Ундраа: Шинжлэх ухааны салбарын бүтцийг илүү оновчтой болгох ёстой

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.

-Шинжлэх ухааны салбарын ажилтнуудын анхдугаар их хурал болж, салбарын өнөөгийн болоод ирээдүйн өнгө төрхийг ярилцлаа. Эрдэмтэн хүний хувьд та Монголын шинжлэх ухааны салбарын хөгжлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Шинжлэх ухааны салбарын ажилчдын анхдугаар их хурлаар ерөнхий болон салбар хуралдаанууд зохион байгуулж, олон асуудлыг ярилцлаа.

Өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын шинжлэх ухааны хөгжил салбар бүрээр харилцан адилгүй байна. Зарим салбарын хувьд дэлхий нийтийн хөгжилтэй мөр зэрэгцэж, магадгүй түүнээс ч илүү урагшилсан байх.

Тухайлбал, антропологи, археологи, геологийн шинжлэх ухааны чиглэлээр манай улс боломжийн түвшинд хүрсэн. Эдгээр чиглэлийн судалгаа шинжилгээний ажил чамлахааргүй түвшинд байгаа. Мөн хөдөө аж ахуй, уламжлалт мал аж ахуйн салбарын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг харахад сайн түвшинд байна. Ер нь, шинжлэх ухааны хөгжлийн одоогийн нөхцөл байдлыг хэтэрхий ерөнхийлж ярих нь зохимжгүй.

Учир нь, шинжлэх ухаан бол маш өргөн хүрээтэй ойлголт. Үүний илрэл Шинжлэх ухааны салбарын ажилтнуудын их хуралд оролцож байгаа эрдэмтдийн ажиллаж буй салбар маш өргөн хүрээтэй байгаагаас харагдана. Салбар бүрийн эрдэмтэд ингэж чуулж, шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлого, хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар ярилцаж байгаа нь сайшаалтай.

-Хурлаар ажилтнуудын нийгмийн асуудал, төсөв санхүүд анхаарах шаардлагатай талаар нэлээд ярьсан. Та АНУ-ын судалгааны хүрээлэнд ажиллаж, Стэнфордын их сургуульд багшилж байсан учраас гаднын улсууд шинжлэх ухааны салбартаа хэрхэн анхаардгийг сайн мэдэх байх. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Хурал, зөвлөгөөнийг өргөн хүрээнд явуулж, олон санал санаачилга гаргаж байгааг дэмжиж байна. Эрдэмтэд шинжлэх ухаанд асар их боломж байгаа хэр нь ашиглаж, эрчимтэй хөгжүүлж чадахгүй, төрөөс баримтлах бодлого нь хэрэгжихгүй, ажилчдын ажиллах орчин нөхцөл, хөдөлмөрийн үнэлгээ хангагдахгүй байгаа гэх мэт асуудлыг хөндөн ярьж байна. Энэ маш чухал асуудал.

Харин миний санаа зовж буй нэг асуудал байна. Юу вэ гэвэл их гоё агуулгатай хурал хийгээд өнгөрөх нэг хэрэг. Харин хэлсэн ярьснаа ажил хэрэг болгох нь л хамгийн чухал.

Өөрөөр хэлбэл, энэ мэт хурлаар битгий улс төрийн шоу хийгээд өнгөрөөсэй, ярьсан хэлсэн бүхнээ ажил хэрэг болгоосой гэж хүсэж байна. Үүнээс гадна салбарын бүтэц, барилга, тоног төхөөрөмжөөс гадна хүний нөөцийн бодлогод анхаарах нь чухал. Мөн гол хүчээ олон тийш сарниулах биш нөхцөл бололцоондоо тулгуурлаж, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон түүндээ гол хүчээ зориулах шаардлагатай байна.

Би Ливерморийн үндэсний хүрээлэнд ажиллаж байсан. Энэ хүрээлэнгийн жилийн төсөв 2.2 тэрбум ам.доллар, нийт 8,000 орчим ажилтантай. Хүрээлэн дотор математик, хими, физик, биологи, биотехнологи, лазерын шинжлэх ухаан гээд олон салбарын хүмүүс хамтарч ажилладгаас салбар хоорондын уялдаа холбоог хангадаг нь харагддаг байсан.

Тиймээс бид одоо математик, физикийн гэх мэт хүрээлэнг тусад нь байлгах нь зөв үү гэдгийг бодох хэрэгтэй. Салбаруудаа нэгтгэж, хоорондын уялдаа холбоог сайжруулан ажиллах нь чухал алхмуудын нэг.

Өөрөөр хэлбэл, шинжлэх ухааны цогцолбор хүрээлэн байгуулснаар олон талын ашигтай. Жишээлбэл, “Тавантолгой түлш” компанийн түлшинд хими, физик, дулааны шинж чанар, агуулга гээд бүх талаас нь шалгаж үзэх бүх бололцоо манай эрдэмтдэд бий.

Эрдэмтдийн дүгнэлтэд үндэслэн цаашид боловсронгуй болгох арга замаа хайх ёстой гэж бодож байна. Ерөнхийдөө шинжлэх ухааны салбарын бүтцээ илүү оновчтой болгох шаардлага нэн тэргүүнд тулгамдаж байгаа юм.

-Шинжлэх ухааны салбарын хөгжилд төр засаг анхаарахгүй байгааг нэлээд хэдэн жил шүүмжиллээ. Харин энэ удаа төр засгийн удирдлагууд шинжлэх ухаанд хандах хандлагаа өөрчилж, илүү их анхаарахаа хэлж байна. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд төр засгаас ямар бодлого баримтлах нь зөв бэ?

-Шинжлэх ухааныг хөгжүүлэхийн тулд бидний тууштай ажиллаж байгаа нэг зүйл нь томоохон их сургуулиудыг судалгааны чиглэл рүү хөтөлж байгаа. Стэнфордын их сургуулиар жишээлбэл бакалаврын түвшний оюутны тоо нийт оюутны 40 орчим хувь, үлдсэн нь магистр, докторын түвшний оюутнууд бий. Судалгааны сургууль учраас магистр, докторын түвшний оюутнууд олон байдаг.

Үүнээс гадна аж үйлдвэр, бизнес технологийг зөвхөн төрийн гэхгүй хувийн хэвшлүүдийн санхүүжилтийн механизмаар хөгжүүлдэг жишиг бий. Судалгааныхаа төсвийн нэлээд хувийг хувийн хэвшлийн эх үүсвэрээр бүрдүүлдэг гэж болно. Тиймээс шинжлэх ухааны судалгааг сайжруулъя гэвэл улсын төсвийг эрчимтэй нэмэгдүүлэхээс гадна хувийн хэвшлүүдийн хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай.

Үүн дээр сайн гэж хэлж болох жишээ олон бий. Харин хувийн хэвшлүүд судалгаанд зориулж хөрөнгө санхүүгээ гаргалаа гэхэд үүнийг нь төрөөс анхаарч, урамшуулал, татварын хөнгөлөлтийн механизм гэх мэтээр эргээд хувийн хэвшилдээ ашигтай байх боломжуудыг нээж өгөх хэрэгтэй байна. Зөвхөн улсын төсвөөр судалгаа явуулахад хүндрэлтэй.

-Та салбарын ойрын болон хэтийн төлөвт зохистой ямар шийдвэрүүд гараасай гэж бодож байгаа вэ?

-Олон хүн шинжлэх ухаан чухал гэдгийг сайн ойлгож байгаа. Их хурлыг “Хандлагаа өөрчилье” гэсэн уриан дор зохион байгуулсан. Энэ уриаг би улстөрчдөд зориулсан гэж ойлгож байна. Тэгэхээр улс төрийн шийдвэр гаргах түвшинд хандлагаа өөрчилж, бодитой, дорвитой ажил хийж чадах уу, үгүй гэдгийг харах нь зөв. Үг хэлэх нь нэг хэрэг. Үгээ үйлдлээр баталгаажуулах нь маш чухал.

МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт шинжлэх ухаан, технологийн судалгаа, инновацид зарцуулах санхүүжилтийг тав дахин нэмэгдүүлнэ гэж заасан. Олон улсын жишгээр шинжлэх ухаанд улсын төсвийн хоёр хувь гаруйг нь зарцуулж байж тухайн улсын шинжлэх ухааныг дорвитой санхүүжилт авч байна гэж тооцдог.

Энэ үзүүлэлтэд хүрч чадсан уу, үгүй юү, 2020 оны улсын төсвийн төсөлд хэдэн хувийг шинжлэх ухаанд зориулахаар тусгасан байна вэ гэдгээс Засгийн газрын үг, үйлдэл хоёр нийцэж байгаа эсэх нь харагдах юм.

-Ярилцлагын сэдвээ өөрчилье. УИХ-ыг тараах бичигт 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан гэсэн мэдээлэл байгаа. Таны хувьд УИХ-ыг тараах санаачилгыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. УИХ-ыг тараавал ямар нөхцөл байдал үүснэ гэж байгаа вэ?

-УИХ-ын ээлжит сонгууль хэдхэн сарын дараа болох учраас үүнээс өмнө ээлжит бус сонгууль явуулж эмх замбараагүй байдал үүсгэх нь зохимжгүй гэж үзэж байгаа. Тиймээс би УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулах асуудлыг дэмжихгүй.

Хэдхэн сарын дараа ард түмнээр дүнгээ тавиулах гэж байж, нийгэмд замбараагүй байдал үүсгэх хэрэггүй. Нөгөө талаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээс асууна гэж амласнаараа санал асуулгаа явуулах ёстой гэсэн байр суурьтай байна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд саяхан Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 5 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 12 цаг 5 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 12 цаг 31 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 12 цаг 54 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 14 цаг 25 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 16 цаг 43 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 17 цаг 18 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 17 цаг 31 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 17 цаг 32 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 17 цаг 35 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 17 цаг 36 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 17 цаг 37 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 19 цаг 50 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 19 цаг 51 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 19 цаг 52 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 19 цаг 53 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 19 цаг 55 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 19 цаг 56 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 19 цаг 57 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top