Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал нядалгааны зарим үйлдвэрийн бохир нь хальсан тухай мэдээлэл цахим орчинд тархаад байгаа билээ. Энэ гомдол мэдэээлийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт шалгалтын баг тус газарт ажиллаж байгаа юм.
Шалгалтын явцын талаар МХЕГ-аас тодруулахад "Мал нядалгааны үйлдвэрийн бохирыг зайлуулах худаг бөглөрсний улмаас хальж, ойролцоох гуу дагаж урссан байна.
Үүнтэй холбоотойгоор хоёр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр түдгэлзүүлэн шалгаж байгаа. Түүнчлэн ойр орчимд ариутгал, халдваргүйжүүлэлтийг яаралтай хийсэн бөгөөд шалгалт үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөн үйлдвэрийн бохир нь голд цутгаагүй" гэлээ.



