x

Шүүхийн захиргааны ажилтнуудыг АНУ-д сургалтад хамруулна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа тэргүүтэй төлөөлөгчдийн АНУ-д хийсэн ажлын айлчлалын томоохон нэг үр дүн нь ШЕЗ, АНУ-ын Конгрессийн дэргэдэх Нээлттэй дэлхий, манлайлал төвийн хооронд 2020 оноос АНУ-д жил бүр зохион байгуулдаг "Эрх зүйт ёс” сэдэвт сургалтад Монгол Улсын шүүхийн захиргааны ажилтныг хамруулж байх харилцан ойлголцлын Санамж бичгийг байгууллаа. Тус Санамж бичигт ШЕЗ-ийг төлөөлж Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Нээлттэй дэлхий, манлайлал төвийг төлөөлж тус төвийн дэд захирал хатагтай Маура Шелден нар гарын үсэг зурав.

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг АНУ-ын Конгрессын номын сангийн Азийн хэсгийн Монгол номын уншлагын танхимд зохион байгуулсан бөгөөд тус үйл ажиллагаанд АНУ-ын Конгрессын номын сангийн Азийн хэсгийг хариуцсан дарга профессор Шао Донгфанг, АНУ-ын Конгрессын судалгааны газрын Монгол судлаачид, АНУ-ын Төрийн Департментын Шүүхийн асуудал хариуцсан дарга ноён Жон Жасик, АНУ-ын Шүүхийн захиргааны газрын Олон улсын шүүхийн асуудал хариуцсан мэргэжилтэн ноён Омар Бадави болон Нээлттэй дэлхий, манлайлал төвийн менежер ноён Мэтью Такэр зэрэг 20 гаруй албаны хүмүүс оролцсон болно.

Дээрх арга хэмжээний хүрээнд ШЕЗ, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид АНУ-ын Конгрессын номын сангийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна Нээлттэй дэлхий, манлайлал төвийн удирдлагатай хоёр талын уулзалт хийж хоёр байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Нээлттэй дэлхий, манлайлал төвийн дэд захирал хатагтай Маура Шелден Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Нээлттэй дэлхий, манлайлал төв хооронд тогтсон уламжлалт харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа хэлээд тус төв үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан ШЕЗ-өөс төлөөлөгчид ирж Санамж бичгийг байгуулж буй нь хоёр байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж цаашид өргөжүүлэн хөгжүүлж шинэ шатанд гаргахад түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэлээ.

АНУ-ын Төрийн департментын шүүхийн асуудал хариуцсан дарга ноён Жон Жасик АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга ноён Майкл Помпеогийн мэндийг ШЕЗ-ийн төлөөлөгчдөд уламжлаад хоёр орны хууль, эрх зүйн салбарын хамтын ажиллагааны ач холбогдлыг чухалчлан тэмдэглээд энэ нь хоёр орны харилцаа, идэвхтэй хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамрах болсны илрэл хэмээв. Тэрээр цаашлаад АНУ, Монгол Улс хоёр нь хүний эрх, ардчилал, эрх зүйт ёсыг дээдлэх нэгдмэл үнэт зүйлд тулгуурласан 32 жилийн дипломат харилцааг улам бэхжүүлж, цаашид гуравдагч хөршийн хувиар хоёр орны хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн В.Оюумаа Нээлттэй дэлхий, манлайлал төвийн дэд захирал хатагтай Маура Шелден, АНУ-ын Төрийн департментын шүүхийн асуудал хариуцсан дарга ноён Жон Жасик нарт талархал илэрхийлээд, Нээлттэй дэлхий, манлайлал төв үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан баяр хүргэн хэлэхдээ "хоёр байгууллага хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг нь манай хоёр байгууллагын төдийгүй Монгол Улс, АНУ хоорондын хууль, эрх зүйн салбарын идэвхтэй хамтын ажиллагааны томоохон илэрхийлэл юм. Цаашид энэхүү хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хамтран ажиллахад ШЕЗ өндөр ач холбогдол өгч ажиллах болно” гэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба Хэвлэл мэдээллийн хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 3 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 12 цаг 3 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 12 цаг 29 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 12 цаг 52 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 14 цаг 23 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 16 цаг 41 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 17 цаг 16 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 17 цаг 28 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 17 цаг 30 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 17 цаг 32 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 17 цаг 33 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 17 цаг 34 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 19 цаг 48 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 19 цаг 48 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 19 цаг 50 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 19 цаг 51 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 19 цаг 52 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 19 цаг 53 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 19 цаг 55 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 21 цаг 23 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top