Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил одоогийн байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй өрнөж байна. Уг авто замыг хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилж байгаа билээ.
Замын хучилтын ажил 40 хувьтай хийгдэж байгаа бөгөөд далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дуусжээ. Харин явган хүний зам, дугуйн замын ажлыг ирэх хавраас эхлүүлэх юм байна. Шинэ автозамын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-н гэхэд нээхээр төлөвлөжээ.











