Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд хийгдэж байна.
Гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд автозамд сэтэлгээ хийж, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тул есдүгээр сарын 29-ний шөнийн 00:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу "Жанцан" дэлгүүрийн буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаахаар болжээ.
Энэ үеэр зурагт заасны дагуух түр замаар зорчуулах юм байна.



