Дүнжингарав худалдааны төвийн түрээсийн үнийг нэмсэнийг эсэргүүцэж, түрээслэгчид өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Худалдааны төвийн нэг метр квадрат талбайн түрээсийн үнэ 86,500 төгрөг байсныг 167,000 мянган төгрөг болгон нэмэгдүүлжээ. Түрээслэгчидтэй хамт "Улсаа аврах ард түмний хөдөлгөөн"-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар мөн ирсэн байна.
Түрээсийн нэмэгдлээс нэг тэрбум гаруй төгрөг босно
Б.Жагар:
-Дүнжингаравын түрээсийг үндэслэлгүйгээр хоёр дахин нэмсэн. Дүнжингарав худалдааны төвийн түрээсийг нэмснээс болж Монгол Улсын хэмжээнд бүх юмны үнэ нэмэгдэнэ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдүүлэхэд хүргэсэн тус худалдааны төвийн эзэд эрүүгийн хариуцлага хүлээх ёстой.
Миний тооцоолсноор түрээсийн нэмэгдлээс нэг тэрбум гаруй төгрөг босно. Үүнийг УИХ ээлжит бус сонгуульд зориулах зорилготой гэж ойлгож байна. Асуудал улам хүндэрч байгаа учраас бидний тэмцэл өлсгөлөнгийн хэлбэрт шилжинэ.
Хоёр, гуравхан цагт шийдэх асуудлыг "хуулийн хугацаа" ярьж уяж болохгүй
Түрээслэгч Ж.Сүхбат:
-Түрээс нэмсэн асуудлыг төрийн байгууллагууд 30 хоногт багтаан шийдвэрлэнэ гэсэн. Хоёр, гуравхан хоног эсвэл 2, 3 цагийн дотор шийдчих асуудлыг "хуульд 30 хоног гэж заасан" гээд уяад байж болохгүй. Ийм маягаар ажлаа цалгардуулж, игэдийнхээ аргыг нь барж, ядраах хэрэггүй. Асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй байна.
Үнэтэй бараа зарж, иргэдийнхээ халаасыг нь хоосолмооргүй байна
Түрээслэгч Д.Пүрэвбаатар:
-Дүнжингарав худалдааны төвийн нэг метр квадрат талбайн түрээс өмнө нь 86,500 төгрөг байсныг 167,000 мянган төгрөг болгосон. Гэтэл хотын төвд байдаг "Шангри-Ла"-гийн оффисын нэг метр квадратын түрээс 43 мянган төгрөгийн үнэтэй байна. Хотын төвийн газраас ч өндөр үнэтэй байж болох уу.
Түрээсийн үнэ нэмэгдсэнээр бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Бид ард түмэндээ үнэтэй бараа зарж, халаасыг нь хоосолмооргүй байна. Зарим худалдаачид өлсгөлөн зарлах хүсэлтээ өгч байна. Бид аль болох өлсгөлөн зарлуулахгүйг хичээсэн. Албан ёсоор өлсгөлөн зарлах хүсэлтэй есөн хүн байна.
Өлсгөлөн зарласнаар тухайн хүмүүсийн эрүүл мэндэд маш их хохирол учрах болохоор бид өлсгөлөн зарламааргүй байна.




Сэтгэгдэл (3)