Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Монгол” ХХК дэд захирал С.Эрдэнэбулганыг авлига авсан гэх асуудлаар саатуулжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АТГ-аас түүн дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, өчигдөр орой /2019.09.25/ албан өрөөнд нь нэгжлэг хийн саатуулсан байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулаад байгаа аж.
С.Эрдэнэбулган 2016 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлаар томилогдсон байна.



