x

Дөрвөлжин суманд Цианит натри алдагдаж, усны шувууд үхэж байгааг нууцалж байна

-Бага нуурын эрэг дээр 2,800 гаруй усны шувуу үхээд байна-

 

Үндэсний шуудан сонины тусгай сурвалжлагч Завхан аймгийн Дөрвөлжин сумаас мэдээлж байна.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багийн Бага нуур гэдэг газарт энэ сарын 2-нд 30 гаруй тооны усны шувуу (бор галуу, цахлай, алаг нугас) үхсэн, олон тооны шувуу өвчилсөн байдалтай байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн. Усны шувуу олноороо үхсэн гэх мэдээллийг сумын Засаг дарга Ч.Батдөл аймгийн Онцгой байдлын газартаа анх мэдээлсэн байдаг.

Үүний дагуу Онцгой байдал, цагдаа, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлэг үржлийн газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, нутгийн захиргааны байгууллага гээд нийт 14 алба хаагч газар дээр нь ажиллажээ. Тэд шувуудын сэг зэмээс дээж авч лабораторид шинжлүүлсэн бөгөөд одоогоор шинжилгээний хариу эцсийн байдлаар гараагүй гэж албаныхан мэдээлж байгаа юм.

Иймд бид Завхан гол, Хар нуур, Дөргөн нуур, Бага нуур зэрэг нуур цөөрөм, Хар ус, Шар булаг, Цагаан ус, Сан, Бага нуур зэрэг булаг шандын эх өлгий, усны шувуудын дамжин өнгөрөх гол нутгийн нэг Дөрвөлжин сумын нутагт ямар учраас шувууд хэдэн зуугаараа хорогдоод байгааг сурвалжлахаар ирээд байгаа нь энэ.

Биднийг очих үеэр Дөрвөлжин сумын иргэд “Бага нуур орчим газарт өдөр, шөнөгүй усны шувууд үхэж байгаа. Одоогоор 2,800 гаруй усны шувуу үхсэн. Шувууны сэг зэмийг нь сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд нуурын ойролцоо газарт булж байгаа.

Бага нуурт жил бүр усны шувууд хэдэн мянгаараа ирдэг. Цэнгэг уст нуураас намар болгон усны шувууд буцдаг. Гэтэл энэ сарын эхээр шувууд нуурт буугаад ямар нэгэн өвчин эмгэг туссан мэт нисэж чадахгүй болчихсон. Ингээд нуурын хөвөө эрэг дагаад хэдэн зуугаараа үхэж эхэлсэн. Тэгэхээр химийн хорт бодисоор нуур тэр чигтээ бохирдсон нь тодорхой болоод байгаа юм.

Үүнээс болоод л шувууд олноороо үхэж байгаа. Өмнө нь ийм зүйл хэд хэдэн удаа болж байсан. Мөн нуурын уснаас уусан мал, амьтан мөн л хордлогод орж байгаа. Нутгийн иргэдийн толгой нь эргэх, өндөр хэмтэй халуурах, гэдэс нь базалж өвдөх, дотор нь муухай оргих зэрэг шинж тэмдэг хэд хэд илрэх болсон” гэх мэдээллийг бидэнд өгч байна.

Өөр нэг ноцтой мэдээлэл нь нуурын эрэгт үхсэн шувуудын сэг зэмийг устгах ажил хийсэн иргэдийн бие өвдөж эхэлсэн гэнэ. Зарим нь өөр суманд томилолтоор явж байгаа гэх нэрийн дор Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэж байгааг эх сурвалж онцолж байлаа. Шувууд олноор үхэж, нуурын ус химийн ямар нэгэн хүчтэй бодист хордоод байгааг Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаа, онцгой байдал, сум орон нутгийн удирдлагууд ихэд нууцалж байгаа гэнэ.

Шувууд үхээд байгаа Бага нуур гэх газар нь сумын төвөөс 300 орчим километр зайд байдаг ажээ. Дөрвөлжин суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Баян айраг эксплорэйшн” компани цианит натри алдсанаас нуур бохирдсон байж болзошгүйг эх сурвалжууд онцолж байсан юм.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай сурвалжлах баг газар дээрээс нь сурвалжлан хүргэнэ.

Үргэлжлэл бий.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (182.160.34.231)
    ene durvuljingiin altnii uurhai Sanjiin Bayar sdaagiin uurhai shd/ bayr sdaa mongoliin bvh gazar nutgiig uhaad duuslaa. ene lalariin muu zunug ungunuus mongolchuud salaah tsag n bolsn
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 1 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 12 цаг 2 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 12 цаг 28 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 12 цаг 51 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 14 цаг 22 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 16 цаг 40 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 17 цаг 15 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 17 цаг 28 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 17 цаг 29 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 17 цаг 32 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 17 цаг 32 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 17 цаг 33 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 19 цаг 47 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 19 цаг 48 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 19 цаг 49 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 19 цаг 50 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 19 цаг 51 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 19 цаг 52 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 19 цаг 54 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 21 цаг 22 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top