x

Багануурын ордын лицензийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүллээ

Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн харьяанд эрчим хүчний нүүрс үйлдвэрлэгч “Багануур”, “Шивээ-Овоо” гэсэн хоёр компани байдаг. Төвийн болон аймаг, орон нутгийн дулаан, цахилгааны станцуудад эрчим хүчний нүүрс нийлүүлдэг эдгээр гол уурхайнуудын үйл ажиллагаа, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцах, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх уурхайнуудад очиж ажиллав. Түүнтэй хамт ЭХЯ-ны Дулааны хэлтсийн дарга Т.Батдондог, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр, Ц.Батсайхан, ТЭЦ-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуяг нар ажилласан байна.

Олон жил маргаан дагуулсан “Багануур” ХК-ийн лицензийг бусдад хууль бусаар шилжүүлсэн эсэх тухай маргаан эцэслэн шийдэгдэж, төрд буцааж авахаар болсонтой холбогдуулж “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлэх бүртгэлийн  ажлыг энэ удаа хийж дуусгав. 2012 оны аравдугаар сарын 23-нд АМГ-ын даргын 615, 616 тоот тушаалаар “Багануур” ХК-ийн уурхайн лицензийг “Алтайн гянт” ХХК-д шилжүүлсэн байж.

Энэ асуудлыг хууль бус гэж үзэн Засгийн газар анхааралдаа авч ажилласан бөгөөд энэ оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Улсын Дээд шүүх уг маргааныг хэлэлцээд эцэслэн шийдвэрлэсэн байна. Дээд шүүхийн мөн өдрийн 102 дугаар тогтоолоор Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 615, 616 тоот тушаалуудыг хүчингүй болгож, уурхайн тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 12959А тоот тусгай зөвшөөрлийг сэргээхийг  холбогдох газруудад даалгасан юм.

“Багануур” ХК-ийн лицензийг төрд буцаах шүүхийн шийдвэр гарсан учраас энэ дагуу “Эрдэнэс МГЛ” ХХК-д тусгай зөвшөөрлийг шилжүүлэх бүртгэлийн ажил хийгдэж дуусчээ.

Сүүлийн жилүүдэд “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-иудын хувьд  цахилгаан станцуудаас авах авлага, ханган нийлүүлэгч, зээлдэгч нарт өгөх өр, авлагын асуудал үүссэн байна. Урт болон богино хугацаанд үүссэн өр, авлагын асуудлыг холбогдох байгууллагууд өөрсдийн байгаа боломжоор шийдвэрлэж ирсэн ч зайлшгүй ЗГ, УИХ-ын түвшинд анхаарах асуудлууд байгааг удирдлагууд нь тайлбарлаж байсан юм. Байгууллага хоорондын санхүүгийн өр, авлага зэрэг нь менежментээс гадна эрчим хүчний тарифын өөрчлөлт, үнийн болон вальютын ханшийн зөрүү зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг байна.

Багануурын уурхайн тухайд техник, технологийн шинэчлэл, хөрс хуулалт, түлш, тэсэлгээтэй холбоотой зардлуудаас гадна 1 тонн нүүрс олборлолтын өртөг нь 34,969 төгрөг байгаа хэрнээ цахилгаан станцуудад 31,500 төгрөгөөр борлуулж алдагдал хүлээж байгаа аж. Дээр нь ингэж борлуулсан мөнгөө авч чадахгүй, өр, авлага хуримтлагддаг байдал жил бүр давтагддаг гол шалтгааныг тус компанийн Тэргүүн дэд захирал Д.Түвшинжаргал  дэлгэрэнгүй тайлбарласан. “Багануур” ХК-ийн хувьд 1978 онд байгуулагдаад 1995 онд хувьцаат компани болсон, манай эрчим хүчний нүүрсний 58 хувийг дангаараа нийлүүлдэг хамгийн том уурхай юм. Нүүрсний нөөц ихтэй буюу 812 сая тонн боловч өөр нэг санаа зовоож байгаа зүйл нь уурхайн гүнзгийрэлт аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц харьцангуй сайн буюу 88 хувьтай байгаа бөгөөд үлдсэн хугацаанд хийх ажилд багагүй хөрөнгө шаардлагатай байгаа юм байна.  

Тиймээс тус уурхайгаас ДЦС-уудад нийлүүлсэн эрчим хүчний нүүрсний төлбөрийг хугацаанд нь төлүүлэх, ЗГ-ын 2018 оны 132-р тогтоолын 1, 2-р заалт, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 270 дугаар тогтоолын 3-р заалтуудад тусгасан асуудлын хэрэгжилтэнд анхаарч өгөхийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 10 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2 цаг 40 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 3 цаг 1 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 3 цаг 23 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 3 цаг 29 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 3 цаг 39 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 3 цаг 48 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 3 цаг 53 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 3 цаг 55 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top