x

Украины парламентын гишүүд халдашгүй эрхээсээ татгалзлаа

Өчигдөр Украины шинэ парламент гишүүдийн халдашгүй эрхийг цуцлах асуудлаар санал хурааж олонхийн саналаар дэмжлээ. Ингэснээр ерөнхийлөгч Володимир Зеленскийн авлигатай тэмцэх сонгуулийн амлалт хэрэгжих боломж нээгдэж байна.

Ингэ

Өмнө нь Украины хууль тогтоогчид гэмт хэрэгт холбогдвол тухайн гишүүний халдашгүй эрхийг цуцлах асуудлаар парламент санал хурааж шийддэг байв. Тэгвэл 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулийн дагуу Украины парламентын бүх гишүүн жирийн иргэний нэгэн адил хууль хяналтын байгууллагуудад ямар нэг саадгүйгээр шалгуулах үүрэгтэй болж байна. Өөрөөр хэлбэл халдашгүй статус нь цуцлагджээ.

Өнгөрсөн долдугаар сард болсон ээлжит бус сонгуулиар Зеленскийн “Ард түмний зарц” нам үнэмлэхүй олонх болсон тул өчигдрийн санал хураалтаар нийт 450 гишүүний 373 нь дэмжсэн санал өгсөн юм. “Бид гишүүдийн халдашгүй байдлыг цуцалж, тусгай статустай ганц ч хүн Украинд байх ёсгүй гэсэн амлалтаа биелүүллээ” гэж тус намын гишүүн Александр Дубинский мэдэгджээ.

Санал хураалтын өмнө Зеленский хууль тогтоогчдын халдашгүй статусыг “түүхийн хогийн саванд хийх” цаг болсныг хэлээд Украины иргэдийн 90 хувь нь ийм хүсэл сонирхолтой байгааг мэдэгдэж байв.

Парламент дахь сөрөг хүчнийхэн халдашгүй эрх цуцлагдвал улс төрийн явуулгаар гишүүдийг гэмт хэрэгтэн болгох боломж нээгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлээд санал хураалтыг орхиж явсан байна хэмээн Reuters мэдээлжээ..

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 9 цаг 15 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 10 цаг 58 мин Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина 15 цаг 34 мин Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлэх нь хуулийн практикт цоо шинэ нөхцөл үүсгэж байна 15 цаг 48 мин Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж байна 16 цаг 1 мин У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? 18 цаг 26 мин Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? 18 цаг 36 мин Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! 19 цаг 15 мин Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг нь ухаалаг тоолуурт шилжүүлжээ 19 цаг 26 мин Ц.Идэрбат: Тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ 19 цаг 45 мин Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад шилжүүлжээ 19 цаг 52 мин Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна 20 цаг 3 мин Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхсөн нь цаашид анхаарах ёстой маш том дохио 20 цаг 13 мин Монгол Улс ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны 2028-2032 оны хүрээг хэлэлцэв Уржигдар 18 цаг 18 мин “Евро-3” болон түүнээс дээш стандартын АИ-92 автобензиний үнийг 1000 хүртэл төгрөгөөр бууруулна Уржигдар 18 цаг 00 мин Юун Ялта, юун дэлхийг хуваах! Уржигдар 17 цаг 30 мин Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Уржигдар 17 цаг 24 мин Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудаас байнга хариуцлага нэхэх нь чухал Уржигдар 17 цаг 19 мин Засгийн газар: Төрийн өмчит компанийн тоог 85 болгон цөөлнө Уржигдар 16 цаг 35 мин ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Уржигдар 16 цаг 22 мин
iИх уншсан
Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн
Top