x

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал даваа гаригт үргэлжилнэ

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тав дахь өдрөө үргэлжилж, өчигдөр 18.00 цагийн орчимд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хүсэлтээр даваа гариг хүртэл завсарлалаа.

Тус шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр  шүүх хуралдааны явцын талаар өдөр бүр сэтгүүлчдэд мэдээлж байгаа билээ. Түүний өгсөн мэдээллээр, шүүх хурал 49 хүний бүрэлдэхүүнтэй. Үүнээс шүүгдэгчийн өмгөөлөгч 17, хохирогчийн өмгөөлөгч дөрөв, улсын яллагч хоёр байгаа юм. Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг НПГ-аас Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр маш нууцын зэрэглэлтэйгээр зургаадугаар сарын 25-нд тус шүүхэд шилжүүлжээ. Энэ дагуу шүүх хуралдааныг энэ сарын 12-нд хаалттайгаар эхлүүлсэн юм.

Шүүх хурлын эхний гурван өдөр шүүгдэгч, гэрч, хохирогч нарыг асуусан. Мөн асуулт хариултын шат дууссан юм. Өчигдөр тус хэрэгт холбогдуулан хурааж авсан дүрс бичлэг бүхий нотлох баримтыг шинжлэн судалсан. Харин өнөөдөр бичгийн буюу хавтаст хэрэгт бүрдүүлсэн нотлох баримттай танилцаж, шинжилж дуусгажээ.

Шүүх хуралдаан өчигдөр 18.00 цагийн орчимд түр завсарласан ч шүүгдэгч нарын өмгөөлөгчид өнөөдөртөө завсарлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүх хуралдааныг эхлүүлснээс хойш өдрийн цагаар тасралтгүй явуулна гэж заасан ч амралтын өдөр хуралдах боломжгүй юм. Тиймээс шүүх хуралдаан ирэх даваа гарагт үргэлжлэхээр болж байна.

С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ялласан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүсэн гэх хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна мөрдөгч О.Бархасбадь, О.Бямбажав, гүйцэтгэх албаны дарга С.Баяр, Ж.Мөнхгал, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ШШГЕГ-ын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг яллагдагчаар татжээ. Тэднийг 2002 оны хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар, гүйцэтгэх ажиллагааны хууль, тогтоомж зөрчсөн, Эрүү шүүлт тулгасан үндэслэлээр хэрэгт холбожээ. Хохирогчоор Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булган, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржээ, Т.Чимгээ нар оролцож байна.

2002 оны хуучин Эрүүгийн хуулийн 133.1-д "Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Харин 251.1-д "Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 19 цаг 2 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 19 цаг 9 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 19 цаг 18 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 20 цаг 0 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 22 цаг 30 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 22 цаг 52 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 23 цаг 13 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 23 цаг 19 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 23 цаг 29 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 23 цаг 38 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 23 цаг 43 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 23 цаг 45 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top