x

Шахмал түлшний “Сайн” смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт тараана

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга болон бусад албаны төлөөлөл өнөөдөр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл явц, борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцав.

Сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, түгээлтийн танилцуулгыг "Таван толгойн түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар хүргэлээ. Тэрбээр “Таван толгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 160 гаруй мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нөөцлөөд байна. Сайжруулсан түлшний гол түүхий эд болох Ухаа худгийн илчлэг өндөртэй угааж боловсруулсан нүүрс буюу мепдингийг 500 гаруй мянган тонныг нөөцөлсөн. Түлшний борлуулалтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Таван толгой түлш” ХХК хамтран хийж байна. Нийслэлийн хэмжээнд 500 гаруй цэгээр сайжруулсан түлшийг борлуулна. Үүнээс Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо УБТЗ-ын Амгалан өртөөний ачиж, буулгах хэсэгт зүүн бүсийг түлшээр хангах хангамжийн бааз байх бол Дөлгөөн нуурын ард Сүхбаатар дүүргийг түлшээр хангах хангамжийн баазыг байгуулсан. Сонгинохайрхан дүүргийг үйлдвэрийн хашаан дахь нөөцөөс ханган ажиллана” хэмээлээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын ард иргэдийн 10 жилийн дундаж хэрэглээний төвшингөөр авч үзвэл хоёр сарын түлшний нөөцтэй байна. Нүүрс хомсдоно гэсэн элдэв мэдээлэлд ард иргэдийг битгий автаасай гэдгийг энд онцолж хэлье. Энэ нөөцийг есдүгээр сарын 1 гэхэд Улаанбаатар хотод байгаа борлуулалтын 504 цэгүүдэд хүргэх ажил өнөөдрөөс эхэллээ. Нэг борлуулалтын цэг 400 өрхийг хариуцаж сайн түлшээр хангана. Өнөөдөр 230 гаруй хүн гэрээгээ хийгээд сургалтандаа хамрагдахад бэлэн болсон байна. “Сайн” түлш хэрэглэхэд гарах хүндрэл гэвэл хэрэглэгчид хэрэглэж дадах асуудал юм. Шинэ зүйлийг хэрэглэж эхэлж байгаа анхны жил учраас бүгд хүлээцтэй хандан хэрэглээсэй гэж хүсч байна. Мөн гэр, байшингийнхаа дулаалгыг сайн хийхийг иргэддээ уриалья” гэв.

Гэр хорооллын дунд борлуулалтын цэгийг түлшээр тасралтгүй хангаж байх хангамжийн төв 40-ийг байгуулсан нь гэрээт 500 цэгийг өдөр бүр шаардлагатай түлшээр хангаж ажиллана. Өөрөөр хэлбэл, хангамжийн бааз-дундын хангамжийн төв-гэрээт борлуулагч гэх байдлаар хэрэглэгчдэд тасралтгүй хүргэх юм. Хэрэглэгчид сайжруулсан шахмал түлшийг худалдан авахдаа “Сайн” нэртэй смарт карт ашиглана. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй байх бөгөөд иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликешнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Энэ мэтээр хэрэглэх хэмжээ нь дууссан тохиолдолд “Таван толгой түлш” ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой. Хэрэглэгчдэд карт тарааснаар борлуулалтын цэгүүдэд хомсдол үүсэхгүй, хэрэглэгчдэд хүртээмжтэй байна. “Сайн” смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэ төлбөргүй тараана гэдгийг “Таван толгой түлш” ХХК-ийнхан энэ үеэр онцлон хэлж байв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Сайжруулсан түлшний хэрэглээг иргэдэд хэвшүүлэх хүрээнд зохион байгуулж байгаа арга хэмжээ, дүрэм, журам гээд Засгийн газрын тогтоол шийдвэрийг биелүүлэх ажилд айл өрх, иргэн, аж ахуйн нэгж бүр оролцож байж бид агаарын бохирдлыг бууруулах ажлыг үр дүнд хүргэнэ. Тийм учраас бид иргэддээ энэ талаарх мэдээллийг өгөх, шаардлагатай зөвлөмж зөвлөгөөг нь хүргүүлэх ажлаа цаашид эрчимжүүлэх шаардлагатай” хэмээлээ.

Сайжруулсан шахмал түлшийг борлуулах 504 цэгт борлуулагчаар ажиллах иргэдтэй гэрээ байгуулж эхэллээ

Дараа нь холбогдох албаны төлөөллүүд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сайжруулсан шахмал түлшний дундын хангамжийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр сайжруулсан шахмал түлшийг борлуулах 504 цэгт борлуулагчаар ажиллах хүсэлтэй иргэдтэй “Таван толгой түлш” ХХК хамтран ажиллах гэрээ байгуулав.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд байрлах нийслэлийн Ерөнхий боловсролын 134 дүгээр сургууль, 215 дугаар цэцэрлэгийн цогцолбор барилгын уурын зууханд утаа бууруулагч шүүлтүүр суурилуулсан нь ямар үр дүнтэй байгааг очиж үзсэн юм. “Утаа бууруулагч шүүлтүүрийг 100 кВ дээш хүчин чадалтай 290 зууханд тавьж байна. Өнөөдрийн байдлаар 32-ыг иж бүрэн суурилуулсан. Есдүгээр сарын 15-наас өмнө үлдсэн бүгдийг нь суурилуулахаар компаниуд нь ажилдаа орсон байна” гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат хэлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө 8 цаг 53 мин Дэлгэрмөрөн, Бэлтэс, Шишхэд, Үүрийн голуудын мөсний зузаан 5-15 см нэмэгджээ 9 цаг 6 мин Медведев, Зверев нар хагас шигшээд өрсөлдөнө 9 цаг 13 мин GTA VI тоглоомноос ганцхан өдрийн дотор 3.8 тэрбумын орлого олжээ 9 цаг 19 мин Монгол, АНУ-ын хооронд 2028 онд шууд нислэг үйлдэх зорилттой ажиллаж байна 10 цаг 5 мин Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг өргөн барилаа 10 цаг 11 мин “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн шалгах вэ? 10 цаг 26 мин Д.Эрдэнэбаатар: Монголчууд хаанаас ч нүүж ирээгүй, хаашаа ч нүүгээгүй 10 цаг 41 мин Улаанбаатарт цас орно, өдөртөө 8-10 хэм хүйтэн 11 цаг 54 мин С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар яах вэ Уржигдар 12 цаг 38 мин Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангахаар 24 цагаар ажиллаж байна Уржигдар 12 цаг 27 мин Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Уржигдар 10 цаг 50 мин У.Хүрэлсүх: Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бататган бэхжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа Уржигдар 10 цаг 33 мин Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүлсэн анхны монгол жүдоч боллоо Уржигдар 10 цаг 22 мин Эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ Уржигдар 10 цаг 13 мин Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын захиргаадад олгож эхэллээ Уржигдар 10 цаг 07 мин ЧУУЛГАН: СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг бууруулахтай холбоотой гол нөлөөлөл үзүүлдэг Уржигдар 09 цаг 53 мин С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойлголцол, зөвшилцлийн Зөвлөл байгуулж ажиллана 2026-11-19 Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө 2026-11-19
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ Юун Ялта, юун дэлхийг хуваах! З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Энэ 7 хоногт Монгол Улсад Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж...
Top