x

Сэргээшийн талаарх холион бантан

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвшөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авч, хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн талаар баяр наадмыг зохион байгуулах Бөхийн салбар хорооноос наймдугаар сарын 12-нд мэдээлсэн. Эндээ “Шинжилгээнд хамрагдсан 16 бөхийн 14-өөс нь сэргээшийн төрлийн бодис илрээгүй, харин хоёр бөхөөс сэргээшийн төрлийн бодис илэрсэн. Нэг бөхөөс нь дөрвөн төрлийн, нөгөөхөөс нь нэг төрлийн бодис илэрсэн хариу ирсэн” гэсэн юм. Тухайн бөхөөс сэргээш илэрсэн эсэхийг бөхийн салбар хороо бөхчүүдэд мэдээлсэн учраас Улсын аварга Н.Батсуурь, Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын аварга С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын харцага Д.Анар, Улсын начин Э.Энхбат, Улсын начин Б.Орхонбаяр, Улсын начин А.Давааням, Улсын начин Б.Цэрэнсодном, Улсын начин Н.Баярбаатар, Улсын начин Д.Цэрэнтогтох нарын 14 бөх надаас сэргээш илрээгүй хэмээн олон нийтэд зарлаад байгаа.

Ингээд шөвөгт шалгарч үлдсэн 16 бөхөөс начин Ж.Ням-Эрдэнэ, аварга Э.Оюунболд хоёр л таг чиг байтал Улсын начин Ж.Ням-Эрдэнэ наймдугаар сарын 13-ны өдөр цахим хаягаараа “Сайн байцгаана уу. Хөдөө сүлжээгүй газар хэд хоног явж байгаад сумандаа орж ирлээ. Бөхийн салбар хорооноос “Танаас допингийн төрлийн бодис илрээгүй” гэдгийг надад хэлсэн байгаа” гэж мэдэгдлээ.

Ийнхүү өөрөөс нь хориотой бодис илрээгүй тухай мэдэгдэл хийгээгүй ганцхан бөх үлдсэн нь наадмын түрүү бөх аварга Э.Оюунболд.

Гэтэл “Хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн” гэж бөхийн салбар хороо мэдэгдсэн. Гэтэл 15 бөх нь хориотой бодис илрээгүй гэх хариу авсан талаараа мэдэгдэл хийгээд байна. Бөхийн салбар хороо нь худлаа ярив уу? Эсвэл дээрх 15 бөхийн хэн нэг нь худлаа ярив уу?

Юутай ч Бөхийн салбар хорооны мэдээлснээр допинг хэрэглэсэн бөхийн нэрийг зарлах хугацаа наймдугаар сарын 19. Допинг хэрэглэсэн бөхчүүд “Б” сорьцын шинжилгээ дахин хийлгэх бол энэ хугацаа дахин 10 хоногоор уртасна.

“Дайны хажуугаар дажин” гэгчээр бөхчүүдийн допингийн асуудал ид яригдаж буй энэ үед хэрүүл маргаан дагуулсан бөхийн холбоод яаж дуугүй өнгөрөх вэ. “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын тэргүүлдэг гэх Монголын Үндэсний бөхийн холбооноос хориотой бодис илэрсэн хоёр бөхийн нэг нь аварга Э.Оюунболд гэдэг нь тогтоогдож байна. Мөн допинг хэрэглэсэн бөхийн нэрийг хуулийн дагуу зарлана гэсэн бөхийн салбар хорооны мэдэгдлийг хууль бус хэмээн үзээд аварга Э.Оюунболдод хариуцлага тооцох тухай есөн зүйл бүхий Үндэсний баяр наадам зохион байгуулах хороонд хаягласан тамгатай шаардлага гаргаснаа цахим орчинд дэлгэсэн юм.

Үүнийг дагаад өнөө хүртэл учраа ололгүй хоёр хуваагдаж тамгаа булаацалдсаар байгаа бөхийн хоёр холбоо сэргээшийн энэ дуулианыг ашиглан хэрэлдэж байна гэх хүн ч байна.

Үүний нэг болох Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн тэргүүлдэг холбоо нутгийн бөх Э.Оюунболдыгоо хамгаалж байгаа, тийм ч болохоор өнөө болтол таг чиг байгаа нь энэ гэх шүүмж ч бас цахим орчинд явж л байна.

Нөгөө талд нь Л.Чинбатын тэргүүлдэг гэх холбоо нь Э.Оюунболдын сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хэмээн яаран зарлаж байгааг үзүүрт үлдэж Э.Оюунболдод унасан Н.Батсуурийг цол нэмүүлнэ гэсэн горьдлого ч байгаа гэсэн бичвэр байна.

Ямартай ч одоогоор хэргийн эзэн хэнгэргийн дохиур болоод буй Улсын аварга Э.Оюунболдын хувьд Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойн баяр наадамд барилдаж хоёр даваад байснаа тодорхойгүй шалтгаанаар барилдаанаа үргэлжлүүлээгүй төдийгүй одоо хүртэл хориотой бодис илрээгүй гэсэн мэдэгдэл хийхгүй байгаа нь олон нийтийн дунд мань хүн сэргээш хэрэглэсэн байх нь гэсэн хардлага төрүүлээд байна. Юутай ч шинэхэн аварга маань энэ талаар ганц ч үг ган хийхгүй, усанд хаясан чулуу мэт байна.

Хэрэв олон нийтийн таамаг батлагдаж түрүү бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдвол хаана хаанаа асуудал дагуулаад буй бөхийн холбоодын маргаан, допинг хэрэглэсэн бөхчүүдэд оногдуулдаг хоёр өөр утга бүхий хуулийн заалтын зөрүү, Ерөнхийлөгч нь гаргасан зарлигаа хүчингүй болгох гээд ар араасаа асуудал дагуулсан бантан хутгасан явдал болох нь дээ.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • polkmn jjj (105.112.124.248)
    МИНИЙ ОЙЛГОЛТЫГ УНШААРАЙ Намайг Номинчулууны Сэндэнсүрэн Резиденс гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би онлайнаар явж байгаад JOSE Luis-ийн зээл дээр хэвлэгдсэн бөгөөд зээлийн компани нь олон нийтэд маш бага хүүтэй зээл өгдөг гэж бичсэн байсан. Тиймээс би компанитай түүний имэйлээр холбогдсон: joseluisloans@gmail.com Би 25000 долларын зээл авахаар 2 жилийн хугацаатай өргөдөл гаргасан. Компани надад хариу бичээд компанийнхаа уншсан бүх нөхцлийг надад илгээсэн бөгөөд би тэдэнтэй тохиролцсон. Миний зээлийн өргөдлийг хүлээн авсны дараа би банкнаасаа 25000 доллар рупи руу хөрвүүлэгч болсон тухай мэдэгдэл хүлээн авснаар би 12-р сарын 18-нд титмийн дэгдэлт эхлэхээс өмнө зээлээ төлж дууссан. Тиймээс энэ завшааныг ашиглан интернетээс найдвартай хувийн зээлдүүлэгч хайж байгаа бүх хүмүүст и-мэйлээр jose luis зээлд хамрагдахыг хүссэн мессежийг илгээнэ үү. (Joseluisloans@gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (105.112.124.248)
    Миний гэрчлэлийг уншаарай. МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮМҮҮСИЙН МЭНД ХҮРГЭЕ ЖИНХЭНЭ, ЖИНХЭНЭ БАЙШИНААС АВАХ ЗЭЭЛ ХЭРХЭН ЗЭЭЛТЭЙ БАЙГААГАА МЭДЭГДЭЖ БАЙНА. ЗЭЭЛИЙН КОМПАНИЙГ ЖОЗО ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэв, би өнөөдөр маш их баяртай байна БУРХАН JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН и-мэйлийг ивээх (joseluisloans@gmail.com) Намайг Сэндэнсүрэнгийн Номинчулуун гэдэг Миний хаяг khovd Аймаг Монгол 7-3 ХОВД АЙМАГ 03 84155 Монгол Би бол МОНГОЛ УЛС байшин худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын хугацаанд жинхэнэ зээлийн компани хайж байна Миний олж авсан зүйл бол надад итгэж, эцэст нь итгэхэд хүргэсэн олон тооны луйвар байсан өдрийн хувьд тэд миний мөнгийг хариуд нь юу ч өгөхгүйгээр авсан миний итгэл найдвар алдагдсан, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч хүсээгүй Интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой бүх зүйл, тиймээс би зээл авахаар явсан а-аас зарим мөнгө найз минь, би түүнд болсон бүх явдлыг хэлээд тэр надад тусалж чадна гэж хэлсэн тэр надад ямар ч хэмжээний зээл тусламж үзүүлэх боломжтой зээлийн компанийг мэддэг тэр надад маш бага хүүтэй 2% хүү хэрэгтэй байсан тэднээс зээл авахад тэр зээл авах хүсэлт гаргахад надад чиглүүлсэн тэр надад хэлсэн шиг би тэдэнтэй И-мэйлээр (joseluisloans@gmail.com) өргөдөл гаргасан, би хэзээ ч итгэсэн боловч би хичээгээд хамгийн их гайхсандаа 24-ийн дотор зээл авсан цаг, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл олгосонд Бурханд талархаж байна ийм луйвар дээр ийм компаниуд одоо хүртэл байдаг, Зээл авах шаардлагатай байгаа бүх хүмүүст энэ имэйлийг (joseluisloans@gmail.com) танд өгөхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) хаягаар орж, тэднээс зээлээ аваарай, бурхан ивээг jose luis зээлийн компани нь жинхэнэ зээлийн санал болгосны төлөө. Би зээл авсан тул зээлийнхээ талаар JOSE LUIS зээлтэй холбоо бариарай стрессгүйгээр энэ компаниас амжилттай зээл аваарай., имэйлээр нь зочилно уу (.joseluisloans @ gmail.com)
    2020 оны 11 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Өчигдөр 13 цаг 16 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Өчигдөр 12 цаг 54 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ Өчигдөр 12 цаг 41 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 12 цаг 33 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо Өчигдөр 12 цаг 21 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо Өчигдөр 12 цаг 07 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Өчигдөр 12 цаг 02 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав Өчигдөр 11 цаг 56 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өчигдөр 11 цаг 51 мин Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ Өчигдөр 11 цаг 47 мин УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө Өчигдөр 10 цаг 40 мин Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд ирэх оны төсвөөс хасагдсан Өчигдөр 10 цаг 26 мин Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна Уржигдар 22 цаг 36 мин Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ Уржигдар 17 цаг 31 мин Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв 2026-10-29 Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ 2026-10-29 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив 2026-10-29 “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 2026-10-29 Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 2026-10-29 Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 2026-10-29
iИх уншсан
М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс...
Top