x

Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй

Харшлын улирал эхэлж буйтай холбогдуулан Арьс, өнгөний өвчин судалын поликлиникийн тасгийн арьс харшлын эмч, анагаах ухааны магистер Б.Лхамдарьтай ярилцлаа.

-Энэ жилийн хувьд ямар харшил түгээмэл байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Ихэвчлэн ургамал, тоос болон нарны харшил, чонон хөрвөс өвчин түгээмэл байна.

-Харшлын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эхний ээлжид ямар арга хэмжээ авах вэ?

-Юунаас болж харшлаад байгаагаа олж мэдээд тухайн зүйлсээс зайлсхийж, эмчид үзүүлэх ёстой. Дур мэдэн харшлын эм болон тос, харшлын эсрэг бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй.

-Хоол, хүнснээс харшлах тохиолдол элбэг байдаг. Харшилж буй эсэхээ яаж мэдэх вэ?

-Хоол, хүнсийг шууд харшилдаг болон харшлыг сэдрээдэг гэж хоёр ангилдаг. Шууд харшил нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглээд огцом урвал өгч хэл, ам хавдах эсвэл амьсгал боогдох болон биеэр нь тууралт өгч илэрдэг. Тэгвэл харшлыг сэдрээдэг хоол, хүнс гэдэг нь харшлын үед тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр харшил сэдэрнэ гэсэн үг юм. Үүнд самар, өндөг, бүх төрлийн амтлагч, чихэр, ундаа, жимс, хайрч хуурсан , нөөшилсөн бүтээгдэхүүн, архи дарс багтдаг. Өвчнийг эдгэтэл дээрх хоол, хүнснээс татгалзах хэрэгтэй.

-Түгээмэл гарч буй харшлуудаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Ургамал тоосоо гөвдөг цаг гэж бий. Тэр нь өглөөний 04:00-10:00 цаг, оройдоо 17:00-20:00 цагийн хооронд байдаг. Энэ үед цонхоо хаах хэрэгтэй. Хэрэв гадуур явах шаардлагатай бол нойтон маск зүүх шаардлагатай. Мөн цэцэг тарихгүй, будаа буурцгаар хийсэн дэр дэрлэхгүй, ургамлын гаралтай эм уухгүй байх ёстой. Гадуур явах үед хүнд ургамлын тоос наалдсан байдаг.  Тиймээс нэн даруй усанд орж, ам хамраа угаах хэрэгтэй.

Чонон хөрвөс өвчин бол харшлын өвчин. Янз янзын шалтгаанаар гардаг. Гэвч энэ өвчнийг сэдрээдэг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Үүнд бариу хувцас өмсөх, хүнд хүчир дасгал хөдөлгөөн хийх, амьтанд хатгуулах, халууцах, даарах, нарны гэрэлд удаан явах, ядрах, стресстэй ажиллах.

Нарны харшилтай хүмүүс бол нарнаас хамгаалах SPF, PA бичигтэй тосыг хэрэглэж наранд гарахаасаа 30 минутын өмнө ил гарах хэсгүүддээ түрхэх хэрэгтэй. Өдрийн 11:30-16:00 цагийн наранд гарахгүй байх нь зөв. Гарвал 15-20 минутаас илүү наранд байж болохгүй, битүү хувцас өмсөх хэрэгтэй.

-Энэ жилийн хувьд өмнөх жилүүдийнхээс харшилтай хүмүүсийн тоо нэмэгдсэн үү, буурсан уу?

-Жил ирэх тусам харшилтай хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд урьд жилүүдийнхээс 10-20 хувиар нэмэгдсэн.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 10 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 12 цаг 15 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цаг 19 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 26 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 28 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 33 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 37 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 40 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 57 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 11 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 18 цаг 15 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 18 цаг 18 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 31 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 37 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 39 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 44 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 46 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 52 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top