x

Дэлхийн түвшний үндэсний оношилгоо, эмчилгээний төв үүдээ нээлээ

Одоогоос 11 жилийн өмнө буюу 2008-2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэгэн амлалт туссан нь "Үндэсний хэмжээний оношилгоо, эмчилгээний төв"-ийг томоохон эмнэлэг түшиглэн байгуулах явдал байсан юм. Тэгвэл энэ сарын 5-ны өдөр Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслол боллоо.

Дэлхийн жишигт нийцсэн барилга байгууламж, улсын хэмжээнд үйлчлэх орчин үеийн тоног төхөөрөмж бүхий Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцов.

Тэрбээр “Улс орон хөгжихийн эх үндэс бол иргэн нь эрүүл байх явдал. Оношилгоо эрт байх тусмаа олон хүн эрүүл болно. Биеэ эрт оношлуулж, эрүүл байгаарай гэж хүсч байна. Төслийг эхлүүлж, өнөөдрийг хүртэл сэтгэл зүрхээ зориулсан эмч, эмнэлгийн ажилтнуудад баяр хүргэе” гэв.

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийг түшиглэн Үндэсний оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орж буй нь Монгол Улсын эрүүл мэндийн системийг шинэ шатанд хүргэх, хорт хавдрыг эрт шатанд оношлох, бүх нийтийн эрүүл мэндийг сайжруулах, гадаадад эмчилгээ хийлгэхээр явж байгаа иргэдийн урсгалыг багасгах ач холбогдолтой юм.

Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн төслийн хүрээнд нийт 15,600 м2 ашигтай талбай бүхий таван давхар эмнэлгийн барилга баригдсан бөгөөд

  • Хүлээн авах, дүрс оношилгооны төв

  • Цөмийн анагаах ухааны тасаг

  • Лабораторийн тасаг

  • Дурангийн оношилгоо

  • Эмчилгээний тасаг

  • Ариутгал халдваргүйтгэлийн тасаг

  • Мэс заслын тасаг

  • Мэдрэлийн мэс заслын тасаг

  • Эрчимт эмчилгээний тасаг

  • Эмчилгээний хоол зүйн тасагтайгаар үйл ажиллагаа явуулах юм.

Эдгээр тасагт 25 сая ам.долларын өртөг бүхий 215 нэр төрлийн нийт 1,870 тоног төхөөрөмж суурилуулжээ.

Тухайлбал, Монгол Улсад анх удаа дүрс оношилгооны хосолмол технологи бүхий Позитрон Эмиссон Томографи болон тухайн аппаратын ажиллагаанд шаардагдах цацраг идэвхит эмийг үйлдвэрлэн гаргах 9.6 MeV хүчин чадалтай циклотрон, дагалдах төхөөрөмжүүдийн хамт ашиглалтад орж байна. Энэ нь хавдрын оношилгоонд нэн чухал төхөөрөмж бөгөөд хорт хавдрын үсэрхийллийг эрт үед оношлохоос гадна булчирхайлаг эрхтний үйл ажиллагааг оношлох чадамжтай юм байна.

Түүнчлэн, иргэдэд нэн шаардлагатай байгаа ангиограф буюу судсан дотуурх мэс заслын технологи нэмэгдсэнээр харвалт, шигдээсийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаа юм.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "Бид хамтдаа түүхэн үйл явдлын гэрч болж байна. Эрүүл мэндийн салбарт олон жил царцаагдаж, хүлээгдсэн бүтээн байгуулалтууд эхнээсээ ашиглалтад орж байна. Түүний нэг нь Үндэсний оношилгоо, эмчилгээний төв юм. Хоёр улсын хооронд 2012 онд байгуулагдсан зээлийн гэрээний үр дүнд 2015 онд төсөл эхэлсэн билээ. Гэвч тодорхой шалтгааны улмаас дахин гурван жил хойшлох нөхцөл байдал үүссэн учраас төслийн удирдах хороо шийдвэр гаргаж, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эрх шилжүүлэх шийдвэр гарган, ажлаа эрчимжүүлэхийг даалгасан.

Хоёрдугаар эмнэлгийн хамт олон, шинээр бүрдсэн төслийн хамт олон асар богино хугацаанд энэ төвийг ашиглалтад оруулж чадлаа. Та бүхнээр бахархаж байна. Хорт хавдрыг хамгийн жижиг байхад нь оношлох, хавдрын зэргийг тогтоох PET-CT энд ашиглалтад орж байна. Цөмийн оношилгоо, эмчилгээний тасагт изотопи үйлдвэрлэх циклотрон, цацраг идэвхит F-FDG эмийн үйлдвэр, халуун цех, цацрагийн хяналтын лаборатори гэх мэт шинэ технологи нэвтэрч байгаа. Энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэхэд мэдээж боловсон хүчний чадавх маш чухал. Тиймээс эдгээр тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах өндөр түвшний 10 эмч мэргэжилтнийг зургаан сараас нэг жилийн хугацаанд БНСУ-д сургалаа. Мөн тус улсад долоон удаагийн сургалт зохион байгуулж, 42 эмч мэргэжилтнийг хамрууллаа. Дотооддоо 110 эмч мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудыг 12 удаагийн сургалтаар бэлтгэлээ. Энэ төв ашиглалтад орсноор гадагшаа явж эмчлүүлж буй иргэдийн тоо цөөрч, мөн хорт хавдрын илрүүлэг, эмчилгээнд 30 хүртэл хувийн ахиц гарах тооцоотой байна" гэлээ

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам: "Хоёр улсын эрүүл мэндийн салбарын билэгдэл болсон энэхүү төслийг “Самсунг Си энд Ти” компани, бусад компанитай консорциум байгуулан гүйцэтгэлээ. Энэ хүртэл дэмжиж ирсэн Монгол Улсын Эрүүл мэндийн яаманд талархал илэрхийлье.

Дэвшилтэд техник технологи, эмнэлгийн системийг бий болгож, эмч мэргэжилтнүүд БНСУ-д сургалтад хамрагдлаа. Хамгийн сүүлийн үеийн оношилгооны төхөөрөмж суурилагдсан байгаа. Энэхүү техникүүдийг нэвтрүүлснээр Монголын ард түмэн эрүүл энх, сайн сайхан амьдрахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх жил тохионо. Энэ хугацаанд эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаа эрс нэмэгдлээ" гэлээ.






iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 10 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 12 цаг 14 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 12 цаг 18 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 12 цаг 25 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 12 цаг 28 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 12 цаг 32 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 12 цаг 36 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 12 цаг 39 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 17 цаг 56 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 10 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 18 цаг 14 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 18 цаг 18 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 18 цаг 31 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 18 цаг 36 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 18 цаг 39 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 18 цаг 43 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 18 цаг 46 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 18 цаг 51 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 18 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top