x

Нүдний болор цайх өвчтэй 100 иргэнд үнэ төлбөргүй хагалгаа хийлээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд “Бүс ба зам - Гэрэлт аялал” нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх хөтөлбөрийг хоёр орны Улаан загалмай нийгэмлэг болон Цэргийн Төв Эмнэлэг хамтран амжилттай хэрэгжүүллээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн хугацаанд нүдний болор цайрах өвчтэй 1000 орчим хүнд хүрч ажиллах бөгөөд, энэ удаа Улаанбаатар хотод үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээг 2019 оны 6 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.  

БНХАУ-ын явуулын үзлэг, оношлогооны автомашин Цэргийн Төв Эмнэлэг дээр байрлаж үзлэгийг зохион байгуулав. Энэ удаагийн үзлэгээр нийт 850 гаруй иргэдийг үзлэгт хамруулж, 100 орчим хүнд эмчилгээ хийж, нүдний болор солих хагалгаа хийсэн юм. 2019 оны 6 сарын 26-ны өдөр буюу өнөөдөр нүдний болор солиулах хагалгаанд орсон иргэдийн нүдний боолт авах ёслолын ажиллагаа Цэргийн Төв Эмнэлэгт боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд, МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, ӨМӨЗО-ы тэргүүлэгч, Улаан загалмай нийгэмлэгийн хүндэт дарга Бү Шао Лин, Хятадын улаан загалмай нийгэмлэгийн орлогч дарга Лянь Хуй Лин, ӨМӨЗО-ы УЗБ-ын намын нарийн бичгийн дарга, байнгын орлогч дарга  Ван Фан, Цэргийн төв эмнэлгийн удирдлага, хагалгаа хийсэн эмч, өвчтний төлөөлөл оролцсон юм.

Эх сурвалж: МУЗН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 52 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top