x

С.Баярын нуруу Ц.Элбэгдоржид дутаж байна

С.Баярын ноён нуруу Ц.Элбэгдоржид арай л дэндүү дутаж байна. Юуны өмнө хэлэхэд энэ бол хувь хүмүүст байгалиас заяасан өгөгдөл буюу өндөр нам, өргөн нарийн, хүзүү сээрний тухай биш юм. Зүгээр л улс төрийн хоёр намын хоёр өөр лидерийн хувь чанар, улс төрчийн хандлагын тухай л юм.

Угаасаа л С.Баяр угийн хийтэй үг унагадаггүй, хэр баргийн алдаа гаргадаггүй хүн. 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт явдлын дараа олимпийн алтан медаль угааж халамцаад Сүхбаатарын талбай дээр согтуу гарч ирсний эс тооцвол шүү дээ. Ард түмнийхээ өмнө алдаа эндэл гаргасан түүх бараг л байхгүй. Хийнэ гэсэн бол хийчихдэг, шалгуулна аа л гэсэн бол шалгуулчихдаг хүн. Сая бүр АТГ дээр сайн дураараа, хоёр хөлөөрөө явж очоод хоригдсон байсан. Н.Энхбаяр шиг оймс энэ тэрээ гозолзуулалгүй гутлаа үдээд очсон байгаа юм. Тиймээс Монголын ард түмэн С.Баяр АТГ-т очихдоо ямар оймстой байсан тухай одоо хэр нь маргасаар л байна.

С.Баярын ийнхүү хөлөөрөө яваад шорон луу орохыг харж бахархсан АН-ын нэг гишүүн энэ тухайгаа “С.Баяр эр хүн шиг загналаа” гэж сонинд ярилцлага өгөөд намын дайсан болохоо шахсан гэсэн. АН-ын дарга байгаад ЕТГ-ын газрын дарга болсон нэг хүн түүнийг өрөөндөө дуудан байцааж “Ямар учраас нөхөр минь чи, С.Баярыг магтаж, ардчиллын эсрэг үйл ажиллагаа явуулаад байна” гэж загнасан юм даг уу даа. Өөрийнх нь дарга ч юм уу, өмнөх дарга нь ч юм уу “хөлөөрөө яваад шорон луу орсон” түүх байхгүй учраас атаархсандаа тэгсэн байх. Одоогийн Ерөнхийлөгчийг УИХ-ын гишүүн байхад нь нэг удаа АТГ-аас дуудсан чинь Баянгол зочид буудлын өмнө баахан хүмүүс цуглуулж, телевизийнхнийг дуудаад, АТГ-ынхан бантахдаа жирэмсэн байсан туслах эмэгтэйг нь бариад явчихсан гэдэг билүү дээ.  

Гэтэл С.Баярыг АТГ-ын хаалгаар өөрөө явж ороод хоригдсон гэдгийг монголчууд маргааш өглөө нь мэдэж байх жишээтэй. Саяхан бүр шоронд хоригдсон эрхмүүдийн “аж байдалтай” танилцахаар очсон УИХ-ын хүний эрхийн дэд хорооны гишүүнд С.Баяр шоронгийн удирдлагаар дамжуулан “Би хэнтэй ч уулзахгүй, хэнд ч юу ч ярихгүй” гэж хэлүүлсэн байна лээ. (С.Баяртай уулзуулаагүй биш, С.Баяр л өөрөө уулзаагүй юм билээ л дээ) Н.Энхбаяр шоронд ороод сонсголоо алдсан бол С.Баяр ярих чадвараа алдсан болж таарав. Гэхдээ л шалгуулна л гэсэн бол шалгуулна. Гол нь “юу ч ярихгүй” байх.

Тэр лав энэ алдарт үгээ ч гэсэн цаасан дээр бичээд шоронгийн даргад үзүүлсэн байж таарна. Эсвэл угаасаа тэнд байгаагүй ч байж болно. (Зүгээр тийм байх боломжтой л гэж байгаа юм) Энэ бол нэг талаас манай авлигатай тэмцэх байгууллагын өмнө тулгарч байгаа маш том сорилт юм. "Би юу ч ярихгүй шүү, чаддаг юм бол та нар нотлоорой!" Энэ чинь “ясыг чинь цайтал хорьж байгаад хэлүүлнэ дээ” гэдэг ухамсартай манай хуулийнханд маш том сорилт байхгүй юу. Тийм учраас АТГ-ынхан С.Баярын энэ үгийг албан байгууллагынхаа ханан дээр алтан үсгээр бичих хэрэгтэй. Цаашдынх нь ажил үйлд тустай.

Гэтэл Ц.Элбэгдорж яав? Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалт, шүүх, хуулийн байгууллагын шинэчлэл гээд байсан бүхнийг маань МАН толгой дээр нь нурааж байхад таг дуугүй л байна. Ер энэ улсад байгаагүйгүй ч юм шиг. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Ц.Элбэгдорж хулгайлж авсан шүү гээд өөрийнх нь нам ч, өрсөлдөгчид нь ч гүтгээд байхад л "шалгуулъя” гэж хэлээгүйгээр зогсохгүй “шалгуулахгүй” ч гэж бас хэлсэнгүй. Ингээд харахаар С.Баярын ноён нуруу Ц.Элбэгдоржид арай дэндүү дутаж байна.    

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • ккк (203.169.50.126)
    Баяр тэнд байхгүй нь үнэн болж таарах гээд байа шиг...
    2018 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.26.192.190)
    Баяр юу юу хийснийг олон тумэн мэдэхгуй байж яагаад ингэж серег сэтгэлгээтэй болсон байна. Тэдний итгэсэн итгэлийг хесердуулж дампуу согтуу байдлаар бусад луйварчидтай нийлсэнд л энэ олон тумэн бухимдаж байгаа нь илэрхий байна даа. Хурэлсух энэ байдлыг давтахвийдээ
    2018 оны 04 сарын 29 | Хариулах
  • Ж (66.181.160.83)
    Муу хулгайч нохойг өмөөрөөд байгаа юм уу мал сэтгүүлчээ
    2018 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.183.154)
    Bayar hujaa elbeg hoer bol ulsaa hudaldsan urvagchad gemee medej baigaa shuuh huuli tednii gart baigaag medej baigaa tun udahgui gemgui geed garaad irne ter todorhoi Enhbayariin huvid uls orondoo hiisen buteesen ajiltai uls gurneesee urvaagui gem hiigeegui Mongoliin bayalgaa gadnii uuriin luivarchadad uguhgui gesniihee tuluu gadnii luivarchdiin gar hul MANAN-n luivarchadad helmegdsen hun
    2018 оны 04 сарын 28 | Хариулах
  • Битгий шаа (202.72.245.198)
    БАЯР ДАНДАА УСНААС ХУУРАЙ ГАРЧ БАЙСАНДАА БАРДААД ИРТЭЛ БАРИАД ХОРЬЧИХСОН БОЛОХООС БИ ХОРИГДОЁ ГЭЭД ХОРИГДЧИХСОН ЮМ ШИГ ШААХАА БОЛЬ БАС ТЭГЭЭД ШОРОНГИЙН ХОРИГДОЛООР БАХАРХДАГ ТЭНЭГ ХҮН БАЙДАГ ЮМ ШИГ БИЧИХ ХЭРЭГГҮЙ ӨӨРӨӨ ГЭНЭН ЮМ УУ ТЭНЭГ БОЛТЭРҮҮГЭЭРЭЭ Л ҮЛД ХАРИН ХОРИХОД ОЧИХОД ХҮНТЭЙ УУЛЗАХГҮЙ ГЭСЭН НЬ ЕР НЬ ТЭНД БАЙХГҮЙ БАЙГААГ Л ХАРУУЛЖ БАЙНА,
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (150.129.142.199)
    Баяр нь шорондоо байгаа ч юмуу vгvй юу бид мэдэхгvй ш дээ. Шоронгийнхон чинь Баярын боолууд ш дээ. Юу гэж хэлсэн ч vгээд нь шууд л орно доо. Дээд удирдлагаууд нь хэн билээ дээ. Аархалаар бид харсан ш дээ.
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • бат (112.72.14.163)
    Энэ сэтгүүлч юу гэх гээд юу гээд байгаа юм бэ дэ зайлуул.Хэдэн үгээр тоглож цэцэн цэлмэг амьтан болох гээд л хөөрхий дөө.
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.22)
    юу вэ?
    2018 оны 04 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 5 цаг 1 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 5 цаг 10 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 5 цаг 14 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 5 цаг 18 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 5 цаг 52 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 7 цаг 27 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top