x

Энэ сард эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд Япон, БНСУ, ОХУ, БНЭУ-д суралцана

Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28- г нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар төлөвлөж, эхний ээлжийн эмч нар тухайн улсдаа сурч байгаа. Тэгвэл дараагийн ээлжинд сурах эмч, эмнэлгийн ажилчдыг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, хүлээн авч уулзлаа.

Энэ удаад ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал, торлог шилэнцэрийн хүнд хэлбэрийн эмгэгийн мэс заслын технологи, хүүхдийн мэдрэлийн өвчин эмгэг, саажилтын үеийн сэргээн засах эмчилгээ, донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр Эх, хүүхдийн эрүүл мэндийн үн.дэсний төв,  Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хүүхдийн төв сувилал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 8 мэргэжилтэн Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Оросын Холбооны Улсад 1-3 сарын хугацаатай багаараа суралцана.

Үүнд:

Сургалтын чиглэл

Сургалтанд хамрагдах хүний тоо

Сургалтанд хамрагдах байгууллагын нэр

Суралцах улс

Суралцах хугацаа /хоног/

  1.  

Ихэр жирэмсний үед ургаас урагт цус юүлэгдэх хам шинжийн үеийн лазер эмчилгээ

2

Эх хүүхдийн эрүүл мэндийн  үндэсний төв

Япон  Улс

60-90 хоног

  1.  

Нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал

1

Улсын гуравдугаар төв эмнэлэг

Бүгд Найрамдах Солонгос Улс

90 хоног

  1.  

Торлог шилэнцэрийн хүнд хэлбэрийн эмгэгийн мэс заслын технологи

1

Улсын гуравдугаар төв эмнэлэг

Бүгд Найрамдах Солонгос Улс

90 хоног

  1.  

Хүүхдийн мэдрэлийн өвчин эмгэг, саажилтын үеийн сэргээн засах эмчилгээ

2

Хүүхдийн төв сувилал

Япон Улс

30 хоног

  1.  

Донтох өвчин эмгэгийн оношилгоо, эмчилгээ

2

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

Оросын Холбооны Улс

60 хоног

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ Өнөөдөр манай салбарын 81 эмч, мэргэжилтнүүд гадаадад сураад ирсэн болон, одоо сурч байна. 2018 оны төсөвт 2.5 тэрбум төгрөг төсөвт суусан. Бид Монгол Улсдаа эмчилдэггүй өвчнийг судалж, газар дээр нь туршлага судлан, сурч байна. Үүний үр дүнд Монгол Улсад эмчлэгддэггүй 39 өвчин долоогоор цөөрч, 32 болсон. Өнөөдөр найман эмч дөрвөн чиглэлээр суралцахаар болж байна.  Өнөөдөр донтох өвчин, архинд, хүүхэд дэлгэцэнд, хүүхдийн сэтгэцийн өвчин их байна.  Торлог судлалын чиглэлээр мөн сурна. Энэ чиглэлээр эмч нар маань сурч, шат ахисан сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Ингэсэнээр эмч нар маань үндэсний хэмжээний сургагч багш болох зорилготой. Ер нь бид эмч нараа багаар нь сургаж байгаа. Солонгост суралцсан манай эмч нарын баг БНСУ-ын Самсунг эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн гэлээ.

Эх сурвалж: MOHS.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 37 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 17 цаг 42 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 17 цаг 46 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 17 цаг 53 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 17 цаг 56 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 0 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 4 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 7 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 24 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 38 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 23 цаг 42 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 23 цаг 45 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 23 цаг 59 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр 10 цаг 22 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө Өчигдөр 10 цаг 19 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Өчигдөр 10 цаг 12 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам Өчигдөр 10 цаг 07 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 59 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top