x

ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасагт бүрэн засвар хийгдлээ

1991 онд Гэмтэлийн эмнэлэг ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар хийгдээгүй хүүхдийн тасагт өнгөрсөн жил тус төвийн эмч нар салбарын сайдад засвар хийх шаардлагатай болсноо танилцуулсны үр дүнд сайдын багцаас хөрөнгө гаргаж 40 хүүхдийн ортой тасагт бүрэн засвар, тохижилт хийжээ.

Сүүлийн үеийн стандартад нийцсэн тоног төхөөрөмж, ор дэр гээд бүх зүйлийг цоо шинээр шинэчилж өгсөнд эцэг эхчүүд баярлаж талархаж байна.

Уг баярт үйл явдалтай зэрэгцэж үндэсний “Тоди” живх үйлдвэрлэдэг компанийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд гэмтэл бэртэл авч уг тасагт хэвтэн эмчлүүлж буй амьжиргааны түвшин доогуур, боломж тааруу хүүхдүүдэд  живхны жилийн хэрэгцээг хангаж буйгаа энэ үеэр илэрхийлэв. Мөн "Юнивишин" компаниас хүүхдийн сувгуудаа хөнгөлттөй үнээр бүх өрөөнд байршуулж өглөө.

Уг хоёр компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ийм үйлчилгээ үзүүлсэнд  ГССҮТ-ийн хамт олон болон эцэг эхчүүд баяртай байна.

Хөдөлгөөнгүй эмчилгээтэй хэвтдэг хүүхдүүдэд хүссэн хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг нь үзэх боломжийг хангаж өгч байгаа юм.

Гэмтэлийн эмнэлэгт тусламж үйлчилгээ авахаар ирж байгаа хүмүүсийн 30-40 хувь нь хүүхдүүд байдаг. Өдөрт уг тасгаар дунджаар 150-160  хүүхэд ирж тусламж үйлчилгээ авдаг байна. Тиймээс дээрх хүүхдийн тасаг ачаалал ихтэй байдаг учраас засвар хийх шаардлагатай байсан юм.

Монгол Улсын хэмжээнд хүүхдийн гэмтэл болон согогийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг орчин үеийн мэс заслын болон эвийн аргыг олон улсын эмчилгээний стандартын дагуу чанарын өндөр түвшинд үзүүлдэг. Тус тасагт АНУ, ЯПОН, БНСУ, ФРАНЦ улсад мэргэжил дээшлүүлсэн, хүүхдийн гэмтэл согогийн нарийн мэргэжлийн тэргүүлэх болон ахлах зэрэгтэй эмч, сувилагч нар ажилладаг. Хүүхдийн тулгуур эрхтний гэмтлүүд, төрөлхийн болон олдмол согогуудыг эвийн болон мэс заслын аргаар эмчилж байна.

Мөн салбарын сайд энэ өдөр тус төвийн Өдрийн эмчилгээний  үйл ажиллагаатай танилцлаа. Өдрийн эмчилгээ нь ачаалалтай үед шууд тасагт шилжиж орохгүйгээр өдөртөө эмнэлгийн тусламж үйлчилгээгээ аваад явах боломжийг бүрдүүлсэн байгаа юм.

Согтуу хөлчүү, гэмтэж бэртсэн гээд хүмүүст үйлчилдэг хэдий ч тусламж үйлчилгээ үүднээсээ эхэлж өнгө зүс нь сайжирч, орчин нөхцөл, эмч нарын чадвар ажилчдынх нь бусдад үзүүлэх харилцаа, хандлага, үйлчилгээний чанар хүртээмж өдөр ирэх бүр сайжирч байгааг салбарын сайд үнэлсэн юм.

Улсын эмнэлгүүдийн орчин нөхцлийг сайжруулах тал дээр Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас онцгой анхаарч, уялдаа холбоог хангаж  ажиллаж байна.

Дашрамд дуулгахад, ГССҮТ-ийн баг хамт олон орон нутагт гэмтэлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж сайн туршлага, шинэ инновацийг орон нутгийн эмчилгээнд хүргэх зорилгоор Өвөрхангай аймагт зургаан сар ажиллаж, тус аймгийн гэмтлийн эмч нарыг сургалтад хамруулж, чадавхжуулжээ.

Түүнчлэн мэс заслыг аймгийн төвдөө хийх боломж нөхцлийг бүрдүүлж өгчээ. Ингэснээр иргэд нийслэлийг зорих цаг хугацаа алдах, зардлыг бууруулах боломжтойгоос гадна орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулж байгаа юм. Цаашид тус төвийн эмч нарын баг 21 аймагт зургаан сарын хугацаатай ажиллах юм.

 

 

Эрүүл мэндийн яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 52 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 12 цаг 57 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 1 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 8 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 10 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 15 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 19 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 22 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 39 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 53 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 18 цаг 56 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 0 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 13 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 19 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 21 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 26 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 28 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 34 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 41 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top