x

Баянзүрх дүүргийн IX хороонд 50 ортой “Хүүхдийн амбулатори” ашиглалтад орлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн IX хороонд өнөөдөр БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр баригдсан 50 ортой “Хүүхдийн амбулатори” нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон бусад холбогдох албаны төлөөлөл, эмнэлгийн эмч, ажилчид, тус хорооны иргэд, хүүхэд багачууд оролцлоо.

Хотын Захирагч С.Амарсайхан: “Баянзүрх дүүрэг бол 340 гаруй мянган иргэд, оршин суугчтай нийслэлийн хамгийн том дүүрэг. Тэр дундаа 0-16 хүртэлх насны 120 гаруй мянган хүүхэд багачууд энэ дүүрэгт амьдардаг. Гэр хорооллын захын дүүрэгт анх удаагаа олон улсын стандартад нийцсэн, хүүхэд багачуудад эрүүл мэндийн үзлэг, оношилгоог цаг алдалгүй үзүүлэх, хэвтэн эмчлүүлэх боломжтой, мөн 25 төрлийн тоног төхөөрөмжөөр оношилгоо хийх хүчин чадалтай хүүхдийн эмнэлэг өнөөдөр ашиглалтад орж байгаад баяртай байна” хэмээв. Мөн “Энхтайван найрамдлын сангийн хамт олон өмнө нь манай Чингэлтэй дүүрэгт Хүүхдийн амбулатори, Налайх дүүрэгт 50 ортой хүүхдийн хэвтэн эмчлүүлэх эмнэлэг, Төв аймгийн Зуунмод хотод хүүхдийн цэцэрлэг барих гээд олон сайхан хүмүүнлэгийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Цаашдаа ч энэ мэт олон сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалт зэрэг эрүүл  мэнд, боловсролын чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг нийслэл хоттой хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад нь талархал илэрхийлье” гэв.

Хотын захирагч нээлтийн үйл ажиллагаанд оролцсоны дараагаар 50 ортой хэвтэн эмчлүүлэх боломжтой хүүхдийн амбулаторитой танилцан, тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, эрүүл энхийг сахин хамгаалах их үйлсэд нь амжилт хүслээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 52 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 12 цаг 56 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 1 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 8 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 10 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 15 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 18 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 22 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 39 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 53 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 18 цаг 56 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 0 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 13 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 19 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 21 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 26 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 28 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 34 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 41 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top