x

Д.Сарангэрэл: Томуугийн бэлэн байдлыг эртнээс ханган ажиллана

Монгол Улсын ЭМЯ, ДЭМБ-ын хамтран зохион байгуулсан “Томуугийн зөвлөлдөх уулзалт-аар өнгөрсөн жилийн томуугийн дэгдэлтийн онцлог, сургамж, бэрхшээл, үр дүнгээ дүгнэн хэлэлцэж томуугийн ирэх улирлыг угтуулан авах арга хэмжээг олон салбар хамтран төлөвлөж, бэлэн байдлаа эртнээс ханган ажиллахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж салбарынхан үзэж байна.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ, “Манай орны хувьд хүйтэн сэрүүний улирал, агаарын бохирдлын улмаас томуу, томуу төст өвчин дэгдэж, хүүхдийн эмнэлгийн ор, эм хүрэлцэхгүй болж, эмч сувилагчдын ачаалал эрс нэмэгддэг дүр зураг давтагдсаар нэлээд хэдэн жил болж байна. Тухайлбал, 2018-2019 оны томуугийн улирлын оргил үед нийслэлийн хүүхдийн тасгийн  977 орон дээр 1700 хүүхэд эмчлүүлж ачаалал 74 хувиар хэтэрсэн ч ор нэмэх, насанд хүрэгчдийн орыг шилжүүлэх, зарим эмнэлгийг хүүхдийн тусламж үйлчилгээнд шилжүүлэх, эмч эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлсийг засгийн нөөц хөрөнгөнөөс олгох, шаардлагатай эм тариа, эмнэлгийн хэрэгслээр хангасны үр дүнд хохирол багатай даван туулсан. Мөн томуугийн улирлыг угтуулан 125.000 хүн/тун томуугийн вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулсан нь нийт хүн амын зөвхөн 4 хувь нь юм. Гэвч ДЭМБ хамгийн багадаа хүн амынхаа 40 хувийг томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулахыг зөвлөмж болгож байгаа. Иймээс бид энэ асуудлыг Улсын онцгой комиссын хуралд танилцуулан 1.4 сая хүн/тун вакцинд шаардлагатай 10.0 тэрбум төгрөгийг 2020 оны улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлээд байна. Улирлын томуугаас гадна бидний байнга анхаарах асуудал бол томуугийн цартахал бөгөөд 2018 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран томуугийн “Пан стоп” ширээний дасгал сургуулилтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд жил бүр уламжлал болгон хийхээр төлөвлөж байна. Мөн ирэх 8 дугаар сард ДЭМБ-ын Зүүн өмнөд Ази, Номхон далайн баруун бүсийн томуугийн үндэсний төвүүдийн 13 дугаар зөвлөгөөнийг манай улсад анх удаа зохион байгуулна. Зөвлөгөөнийг зохион байгуулахад ЭМЯ болон миний бие бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно” хэмээв. 

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, “Томуу нь түгээмэл өвчин боловч олон салбар, нийгмийн бүх давхаргыг хамарсан цогц, ужиг асуудал юм. Panstop томуугийн дасгал сургуулилтаас гарсан нэг чухал дүгнэлт нь томуугийн бэлэн байдлын төлөвлөгөө зөвхөн эрүүл мэндийн салбарын асуудлыг тусгасныг онцолсон. Томуугийн улирлыг угтуулан салбар хоорондын харилцан хамаарал, нийгэм, эдийн засаг, орчин, хүн ам зүйн олон хүчин зүйл, үр дагаврыг судалж цогц байдлаар хэлэлцэж байгаа нь эрүүл мэндийн салбарын удирдлагын манлайллыг илтгэж байна.  ЭМЯ дасгал суруулилтаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхэд томоохон ахиц дэвшил гарган ажиллаж байна. Тухайлбал, гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны журмаа шинэчилж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг анх удаа олон салбар, иргэд, олон улсын байгууллага, хувийн хэвшилтэй хамтран шинэчлэн боловсруулж байгаа нь чухал ач холбогдолтой юм” гэв.    

Уулзалтад “Номхон далайн баруун бүсийн томуугийн цар тахлын бэлэн байдал” сэдвээр ДЭМБ-ын зөвлөх Масаяа, “Монгол орны улирлын томуугийн тархвар зүйн онцлог, сургамж” сэдвээр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нар үндсэн илтгэл тавив. Мөн “Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны төлөвлөгөөний шинэчилсэн төсөл”-ийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцуулж, уулзалтад оролцогчид төлөвлөгөөг боловсронгуй болгохын тулд бүлгээр ажиллаж санал бодлоо тусгалаа.    

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 52 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 12 цаг 57 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 1 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 8 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 11 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 15 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 19 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 22 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 39 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 18 цаг 53 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 18 цаг 57 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 0 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 14 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 19 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 21 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 26 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 28 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 34 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 41 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top