x

АШУҮИС тархи судлалын хүрээлэнтэй анхны сургууль болов

АШУҮИС-ийн дэргэд байгуулж буй Тархи судлалын хүрээлэнгийн нээлт өчигдөр боллоо.

XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан бол тархи судлалын салбар юм. Тус судалгааны хүрээлэн нь тархи судлалын чиглэлээр Монголдоо анхдагч болж буй онцлогтой бөгөөд монгол хүний уураг тархины онцлогт тулгуурлан судалгаа хийх аж. Ойролцоогоор 2.4 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж суурилуулжээ.

Хүрээлэнг байгуулснаар орчин үеийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, салбар дундын судалгааны платформ үүсгэх, суурь судалгаа болон эмнэл зүйн туршилт судалгаа хийх нөхцөлөөр бэхжүүлэх болон гадаад, дотоодын судалгааны төвтэй хамтын ажиллагаа хөгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон хэлэхдээ, “АШУҮИС-ийн цөм лаборатори өндөр хүчин чадал бүхий  орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсад генийн инженерчлэл болон бусад судалгаанд өргөн ашигладаг хар хулганы колонийг үржүүлж байгаа бөгөөд өндөр хөгжилтэй орнуудад нарийн мэргэжил эзэмшсэн дадлага туршлагатай судлаачид ажилладаг. Бидний хувьд, энэхүү цөм лабораторийнхоо нөөц бололцоонд тулгуурлан энэхүү хүрээлэнг байгууллаа. Бид цаашдаа салбар дундын судалгааны лаборатори байгуулж генийн инженерчлэлийн технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэв.

Түүнчлэн тус хүрээлэнд хүн амын дунд зонхилон тохиолддог сэтгэцийн ба мэдрэлийн эмгэг болох сэтгэл гутрал, амиа хорлолт, айдас, донтох эмгэг, парконмоны эмгэг, цус харвалт, артерийн даралт ихсэх өвчин, мэдрэлийн ядаргааны талаарх судалгаа хийх юм.

Тархи судлалын хүрээлэнгийн олон улсын эрдэмтдийн зөвлөлд Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон Нобелийн шагналт эрдэмтэн Эдварт Мозер, БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн харьяа тархи судлалын хүрээлэнгийн захирал Мү Минг Пүү нар дэмжлэг үзүүлэн ажиллах аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 12 цаг 59 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 13 цаг 3 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 13 цаг 8 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 13 цаг 15 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 13 цаг 17 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 13 цаг 22 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 13 цаг 25 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 13 цаг 29 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 18 цаг 46 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 19 цаг 0 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 19 цаг 3 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 19 цаг 7 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 19 цаг 20 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цаг 26 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 19 цаг 28 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 19 цаг 33 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 19 цаг 35 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 19 цаг 41 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 19 цаг 48 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top