x

Иргэд эрүүл мэндийн даатгалаараа спорт клубүүдэд хөнгөлөлттэй хичээллэнэ

2017 онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулан “магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх үйлчилгээнд урамшуулал олгох”-оор тусгасан. Уг хуулийн өөрчлөлт энэ оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн юм.

Хэдийгээр 1-р сарын 1-нээс хэрэгжих байсан ч судалгаа тооцоо, дагаж мөрдөх журам зэргийг боловсруулж өдийг хүрчээ. Харин өнгөрсөн сард БСШУСЯ болон Эрүүл мэндийн сайд журмыг баталж, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. 

Иргэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх газар нь зөвхөн фитнесс клубээр хязгаарлагдахгүй ба Иог, таеквондо, сагс, усан сэлэлт, жүдо, хөлбөмбөг, теннис гээд бүх төрлийн спорт клубуудад эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой юм.

Харин эдгээр клубүүд нь заавал магадлан итгэмлэгдсэн спорт клубүүд байх ёстой аж.

БСШУСЯ-ны биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг “2019 оны гуравдугаар сарын 29-нд БСШУС-ын сайд болон ЭМ-ийн сайд нарын хамтран гаргасан тушаалаар спорт клубийн магадлан итгэмжлэх журам батлагдсан. Иргэд спорт клубүүдийн магадлан итгэмжлэлийг зөвхөн фитнес, иогийн клубүүдэд хийж байгаа гэж ташаа ойлгоод байгаа. Энэ журам бол бүхий л спортын клубүүдийг магадлан итгэмжлэх журам юм” хэмээн онцоллоо. 

Спорт клубүүдийг магадлан итгэмжлэхдээ хэд хэдэн шалгуур тавина. Үүнд, хуулийн этгээдийн гэрчилгээтэй байх, сүүлийн 2 жилийн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулсан байх, нийгмийн даатгал төлсөн, үйл ажиллагаа явуулах орчин, эрүүл ахуйн стандартыг хангасан байх, дасгалжуулах эрхтэй багш нартай байх зэрэг хамаарна.

Түүнчлэн журам батлагдсан тул БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир спортын газар санал гаргасан клубүүдийг бүртгэж, шалгаруулах ёстой юм. Үүний дараа ЭМДЕГ баталсан төсөвтэй тааруулж шалгаруулах юм байна.

Энэ жил иргэдийг ЭМД-аараа спорт клубүүдэд хичээллэхэд зориулж 2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар иргэд ЭМД-аараа энэ зунаас эхэлж спорт клубүүдэд хамрагдах боломжтой болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 12 цаг 26 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 12 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 12 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top