x

Арьсны байгалийн өнгийг сэргээх мөс бэлдэх 10 жор

Өнөөдөр та бүхэндээ мөс ашиглан нүүрний арьсанд тулгардаг нийтлэг асуудлыг шийдэх зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. Мөс нь цусны эргэлтийг сайжруулж, нүхийг агшааж, гялалзсан, залуу арьстай болсон мэт үр дүнг өгөх болно. Мөн арьс үрчлээтхээс сэргийлдэг учир хөгшрөлтийн эсрэг энгийн бөгөөд чухал бүтээгдэхүүн юм. Нүүрний нөсөө толбо, хар батга зэрэг арьсны нийтлэг асуудалд тустай энэхүү аргыг туршаад үзээрэй!

1. Шоколадтай мөс 

Шоколад нь арьсыг чийгшүүлэхээс дуртай амттаныхаа үнэрийг үнэртэн нүүрээ арчлах боломжтой. 1 халбага шоколадыг нунтаглаад дээр нь 1/4 ус хийгээд сайтар хутгана. Үүний дараа хөргөгчний мөс хөлдөөгчний хэвэнд хийгээд хөлдөөнө. Ингээд шоо дөрвөлжин гоо сайхны бүтээгдэхүүнээ нүүр болон хүзүүндээ жигд түрхэж өгнө. Арьсыг зөөлрүүлж, чийгшүүлэх бөгөөд антиоксидантыг таны арьсанд өгөх болно. 

Хэрвээ та хуурай арьстай бол усныхаа оронд сүү хийвэл илүү үр дүнтэй байх болно. 

2. Тарвастай мөс 

Энэ бол гэртээ бэлдэж болох хамгийн энгийн мөсөн куб юм. Тарвасаа дөрвөлжин болгож хэрчээд хөлдөөхөд л болно. Тарвасны 91% нь ус байдаг та бүхэн сайн мэдэх байх. Энэхүү мөсөн куб нь ядрах, стресснээс болж өнгөө алдсан арьсны өнгийг сэргээж өгдөг бөгөөд хамгийн сайн чийгшүүлэгч байж чадна. 

3. Сүүтэй мөс

Сүү бол арьсыг чийгшүүлж, зөөлрүүлж, цайруулж, тэжээл өгдөг байгалийн бүтээгдэхүүн. Хуурай, маш хуурай арьстай хүмүүсд хамгийн тохиромжтой. Сүүгээ мөс хөлдөөчинд хийгээд хөлдөөж бэлэн болгосоны дараа нүүрэндээ 3-4 минутын турш түрхэнэ. Дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. 

Унтхынхаа өмнө хэрэглэвэл хамгийн үр дүнтэй. Нарийн үрчлээс  үүсэхээс сэргийлж, нүдний доогуурх хар хүрээг багасгадаг. Шөнөжин арьсыг чийгшүүлдэг бөгөөд өглөө толгигор сайхан арьстай сэрэх болно. 

4. Ногоон цайтай мөс 

Ногоон цай нь нүүрэн дээрх элдэв батгыг хатааж өгөх тустай. Мөн хөгшрөлтийн эсрэг гэмгүй бөгөөд тустай арга юм. Ногоон цайг халуун бүлээн усанд хийж идээшүүлнэ. Идээшсэн цайг мөс хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Нүүрэндээ 1-2 минутын турш тойрог хэлбэрээр массаж хийгээрэй. 

5. Өргөст хэмхтэй мөс 

Өргөст хэмх бол арьсыг маш сайн чийгшүүлдэг. Нимгэн нимгэн хэрчээд тавьхад үр дүнтэй байдаг. Мөн шүүсийг нь шахаад хөлдөөж хэрэглэж болно. Хөлдөөсөн өргөст хэмх нь ядарсан царайг сэргээж, тослогийг тэнцвэржүүлэх ач тустай. Нүүрэндээ тойрог хэлбэрээр массаж хийж, жигд түрхээрэй. 1-2 өргөст хэмхийг миксэрдээд дээр нь багахан ус нэмж хутгаад мөс хөлдөөгчиндөө хийж хөлдөөн хэрэглэдэг. Арьсыг чийгшүүлж, арьсны байгалийн өнгийг сэргээдэг бөгөөд хуурай болон батгатай арьсанд тохиромжтой байдаг. Мөн та ядарч сульдсанаас болж арьсанд тань асуудал үүссэн бол ач тусаа үзүүлэх болно. 

Энэхүү мөсийг 7 хоногт 2-3 удаа нүүр хүзүүндээ түрхэж хэрэглэнэ. 

6. Сарнайтай мөс 

Арьсныхаа байгалийн өнгийг сэргээж, гялалзсан, зөөлөн болгоход сарнайтай мөс хамгийн тохиромжтой.  Нэг шоо дөрвөлжин мөсөнд сарнайн нэг дэлбээ байхад болно. Хөлдөөгчиндөө ус хийгээд дээр нь дэлбээгээ хийж хөлдөөнө: Өнгөө алдаж, гэмтсэн арьсанд илүү тустай. 

7. Гааны навчтай мөс 

Эхлээд навчаа сайтар угааж цэвэрлэнэ. Дараа нь жижиглэн хэрчээд устай хольж миксэрдээрэй. Мөсний хэвэндээ хийж хөлдөөгөөд зөөлөн иллэг хийх маягаар үрнэ. Арьсны бактерыг арилгах болно. Мөн нарны хэт ягаан туяанаас болж гэмтсэн арьсыг тайвшруулдаг. 

8. Жүржийн шүүстэй мөс 

Арьсны өнгийг сэргээж, гэрэлтсэн, гялалзсан болгоно. Жүржийн шүүсийг шахаж гаргаад мөс хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Бэлэн болсон мөсөөр нүүр болон хүзүүндээ 5 минутын турш тойрог хэлбэрээр массаж хийнэ. Хүчиллэг, антиоксидантуудаар баялаг, витамин С агуулсан байдаг бөгөөд арьсыг хоргүйжүүлэх, батгыг хатааж, байгалийн өнгийг сэргээдэг. Мөн сорвийг бүдэгрүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна. 

9. Нимбэгтэй мөс 

Тослог арьстай хүмүүсд хамгийн тохиромжтой. Нимбэгтэй мөс арьсыг цайруулж, батгыг хатааж, нүхийг агшаан, цайруулах үйлчилгээ үзүүлнэ. 1/2 ширхэг нимбэгний шүүсийг шахаад 1/4 аяга устай холиод хөлдөө. Мөсөөрөө 3-5 минут нүүрэндээ иллэг хийгээд, зөөлөн үрж өгөөрэй. 

Наранд түлэгдээд улаан, халуу дүүгэж байгаа арьсанд сайн үр нөлөөтэй. Мөн нүүрэн дээрх батгыг шахсаны дараа том үх үлддэг. Тэрхүү нүхийг агшаах зорилгоор тухайн газарт тавьж хэрэглэж болно. 

10. Турмитиктай мөс 

Энэхүү бүтээдэхүүн нь батганы эсрэг гойд үйлчилгээтэй юм.  1 халбага турмитик дээр 4 халбага ус хийгээд сайтар хольж хутгаад, хөлдөөнө. . 3-5 минут зөөлөн массаж хийх маягаар үрнэ. 10-15 минутын дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ. 

Эх сурвалж: EMEGTEICHUUD.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бостоны марафонд 30 мянга гаруй гүйгч оролцоно 49 мин С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна 51 мин Өвөрхангай аймагт “Алтан аргай” шагайн холбооны 20 жилийн ойн тэмцээн боллоо 53 мин Корпорацуудын аварга шалгаруулах “Алтан Бэрс” шатрын тэмцээнд “Голомт” банкны баг түрүүллээ 56 мин Чөлөөндөө гарсан ажилтан Д.Б нь хууль бус визийн зуучлал үзүүлсэн нь тогтоогджээ 59 мин Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил 86 хувьтай байна 1 цаг 0 мин 108 хүүхдийн тусламжийн төв 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ 1 цаг 2 мин Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын хувьсгалтай адил сонсогдож байна 1 цаг 17 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ 2 цаг 36 мин Бээжинд болсон хагас марафонд хүн дүрст робот дэлхийн дээд амжилт тогтоолоо 2 цаг 55 мин Сүхбаатарын талбайд Иргэдийг эрт илрүүлэгт үнэ төлбөргүй хамруулна 3 цаг 1 мин Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд лаг хатаах, шатаах үйлдвэр барина 3 цаг 3 мин Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"-ын манлай бөхөөр шалгарлаа 3 цаг 3 мин Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 5 мин Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү 3 цаг 53 мин Г.Отгонтамир: Жолооч нар “Би ерөөсөө л амжина” гэсэн бодолтой гүйцэж түрүүлэх эрсдэлтэй үйлдэл хийж байна 4 цаг 7 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 5 цаг 1 мин 2026 оны дөрөвдүгээр сарын 20-26-нд болох үйл явдлын тойм 5 цаг 4 мин АНУ боомтуудыг нь бүсэлсэн хэвээр байвал Иран хэлэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ 5 цаг 6 мин УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов 5 цаг 7 мин
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top