x

Монголд анх удаа умайн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг хийлээ

Нийслэлийн Амгалан амаржих газар нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт шинэлэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Үүний нэг нь өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх, умайн эмгэг цус алдалтын үед умайн салст давхаргыг бүхэлд нь түлэх зэрэг эмчилгээнүүдийг амжилттай хийж, нутагшуулж байна.

Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрын зангилааг түлэх эмчилгээг Монголд анхлан 2018 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр хийж эхэлснээс хойш гурван сарын дараа буюу 2019 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр умайн эмгэг цус алдалттай, эмчилгээнд үр дүнгүй байсан эмэгтэйд умайн хөндийн салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг хийлээ.

Нийслэлийн Амгалан амаржих газраас БНСУ-ын “RF Medical” төвтэй хамтарсан сургалтыг 2018 онд тус амаржих газарт хоёр удаа хийж 48 эмч, БНСУ-д 2018 онд 2 эмч, 2019 онд 5 эмчийг тус, тус сургасан байна.

“Өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нэвтрүүлсэн нь” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг 2019 оны хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Амгалан газарт зохион байгуулж, БНСУ-ын “RF Medical” төвийн дэд захирал Robert Yoo, мэргэжилтэн Nuri Park болон П.Бат-Ирээдүй, “Кореа фарм” ХХК-ийн захирал Б.Бурмаа, “Гоодаль” эмнэлгийн захирал Ч.Батмөнх нартай хамтран ажиллалаа. Сургалтанд Амгалан, Хүрээ амаржих газар болон ЭХЭМҮТ, Unimed, Орхон аймгийн “Медипас” зэрэг эмнэлгийн 15 эмч оролцлоо.

Энэ өдрүүдэд хоёр орны эмэгтэйчүүдийн мэс заслын эмч нарын хамтарсан баг өндөр давтамжит радио долгионоор түлэх эмчилгээг нийт долоон үйлчлүүлэгчид амжилттай хийлээ. Уг эмчилгээнд Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, их эмч Л.Долгоржав, Б.Даваацэцэг, Б.Байгалмаа, Б.Хишигдаваа, мэдээгүйжүүлгийн эмч Б.Болортайван, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа, туслах сувилагч Р.Юмжирдулам, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж инженер Д.Пүрэвхүү, Д.Гомбодорж нар, БНСУ-ын “RF Medical” төвийн эмч мэргэжилтэн П.Бат-Ирээдүй нар оролцсон юм.

Тус эмчилгээ нь умайн дотор талын салст давхаргыг өндөр давтамжит радио долгионоор дулаан үүсгэн   салст давхаргыг некроз (үхжил) болгон цус алдалтыг зогсоож байгаа юм. Тиймээс умайн эмгэг цус алдалт /ойр, ойрхон олон дахин цус алдаж байгаа, даавар эмчилгээнд үр дүнгүй/, умайн салстын эмгэг зузааралтай, умай авахуулах хүсэлгүй, гэр бүл төлөвлөлтийн хувьд цаашид хүүхэд төрүүлэхээр төлөвлөөгүй эмэгтэйчүүдэд хийх боломжтой эмчилгээ юм.

Харин биеийн байдал хүнд, судасны бөглөрөлтэй, эрхтэн тогтолцооны хурц үрэвсэлтэй, кесар мэс заслаас хойш дөрвөн жилийн дотор, умайн хөндий рүү түрж ургасан салстын доорх хоргүй хавдрын зангилаатай, умайн гаж хөгжилтэй, умайн салстын хорт хавдар салст давхаргын түвшнээс хальсан, цаашид хүүхэд төрүүлэх хүсэлтэй зэрэг тохиолдолд уг эмчилгээг хийхгүй аж.

Энэ эмчилгээний дараа эрхтэн хадгалагдах, эмнэлгийн ор хоног богино, өвчтний зовиур бага байдаг зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд нийслэлийн Амгалан амаржих газраас цаашид уг эмчилгээг эмэгтэйчүүдийн практикт нутагшуулах, амаржих газрууд болон орон нутгийн эмч нарын дунд сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 12 цаг 22 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 12 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 12 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо
Top