x

Цахилгаан менингит тархах аюул нүүрлэжээ

"Менингококк гоц халдварын хоёр тохиолдол бүртгэгдлээ"

Анх 2003 онд САРС нэрээр Монголд тархаж байсан аюулт тахал болох H1N1 вирус өдгөө томуу нэрээр манай улсад тархаж, сар гаруйхны өмнө хүүхэд, томчуудгүй нэрвэгдсэн. Ямар сайндаа ЭХЭМҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний Чанарын албаны дарга А.Оюунчимэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “H1N1 бол САРС буюу цар тахал мөн шүү” хэмээн анхааруулж байх вэ. Дэлхий нийтээрээ дахин томуугийн өөр цар тахалтай нүүр тулгарч болзошгүй гэж ДЭМБ мэдэгдсэн. Энэ улиралд л гэхэд зөвхөн АНУ-д 13 хүүхэд томуугаар нас бараад байна.

Гэтэл энэ тахал намжиж амжаагүй байтал манай улсад сар шинийн баярын өдрүүдээр менингококк гоц халдварын хоёр тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, Увс аймаг болон Баянзүрх дүүрэгт тус бүр нэг хүүхэд өвдсөн байна.

Өвчнийг тун түргэн хугацаанд зөв оношилж, эмчилснээр биеийн байдал нь сайжирсан хэмээн ЭМЯ мэдээлж буй ч нэг өвчтөний ард 30-40 хүн халдвар тээдэг аж. Энэ өвчин өмнө нь манай улсад гарч байсан төдийгүй “цахилгаан менингит” нэрээр танил болсон. Уг нь манай хөрш хоёр улсад уг өвчин бүр сарын өмнө дэгдлээ хэмээн мэдээлж байсан төдийгүй ДЭМБ-аас ч анхааруулж байв. Гэтэл манай улсын эрүүл мэндийн байгууллагууд ямар ч арга хэмжээ авалгүй назгайрсаар байтал хэдийн ороод ирлээ.

Цахилгаан цахих мэт хурдан тархдаг энэ аюулт өвчин нь арьсан дээр өвөрмөц, зөв биш хэлбэртэй, цусархаг тууралт гарах болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг амьсгалын замын цочмог халдварт өвчин юм.

Тухайлбал, цоо эрүүл байсан хүүхэд гэнэт өндөр халуурч, 4-12 цаг, дунджаар 6-8 цагийн дотор биеэр нь тууралт өгөөд хамар, ходоод бөөр, өндгөвчнөөс цус алдалт, харвалт үүсдэг аюултай аж.

Гэвч хүмүүс салхин цэцэгтэй андуурах тохиолдол гардаг тул богино хугацаанд хүндэрч, амь нас эрсдэх аюултай энэ өвчний шинж тэмдэг илэрмэгц эмчид яаралтай хандахыг анхаарууллаа. Учир нь 2-4 дүгээр сард уг өвчний дэгдэлт эрс нэмэгддэг ба манай оронд найм, арав, 15 жилийн үечлэлтэй гардаг нь тогтоогджээ.

Цаашид энэ өвчний тохиолдол нэмэгдэх магадлалтай боллоо гэж ЭМЯ өчигдөр хэвлэлийхэнд  мэдээлсэн юм. Угтаа өвчин тархсан хойно нь мэдээлэх бус гарахаас нь өмнө сэрэмжлүүлж, арга хэмжээ авах үүрэгтэй бус уу.

Жил бүр ямар халдварт өвчин хэдэн сард гардгийг мэддэг атлаа ЭМЯ болон НЭМГ-ын унхиагүй байдлаас болж иргэд вакцинд ч хамрагдах мэдээлэлгүй байсаар гарсан халдварт өвчин болгонд нэрвэгдэн, амь насаа алддагтай жил тутам эвлэрсээр байх уу. Тэр байтугай хатгаа, менингококк, улаан бурхан гэх мэт халдварт өвчнөөс сэргийлэх ганц арга нь вакцин хийлгэх гэдэг ч вакцинаа хангалттай нөөцлөх ч чадваргүй, ор дэр нэмж тавьснаа ажил хийсэн мэт пиардсаар байх уу.

Төсөвт мөнгө суугаагүйгээс вакцин авч чаддаггүй. Өвчин гарсан үед л хэдэн вакцин авдаг ч зорилтот бүлгийн хүмүүст арай гэж хүргэдэг хэмээн хэлээд сууж байх нь манай улсын эрүүл мэндийн бодлого болсон нь гутамшигтай.

Ядаж нялхсаа вирус, нянгийн “хоол” болгочихгүй байх бодлогоор ажилладаг болмоор байна гэдэг хэдэн хатуу үгийг ЭМЯ болон НЭМГ руу илгээе. Түүгээр ч зогсохгүй ДЭМБ-аас удахгүй улаанбурхан өвчин дэлхий даяар тархахыг анхааруулсныг давхар дуулгая. Бодлого барьдаг, хэрэгжүүлдэг газрууд эртхэн хэрхэхээ шийдэх биз, цаг хугацаа бага үлдлээ.

"Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө саяхан Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 4 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 7 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 11 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 58 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 3 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 7 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 14 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 16 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 21 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 25 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 28 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 45 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 23 цаг 59 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв Өчигдөр 10 цаг 44 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 40 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ Өчигдөр 10 цаг 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр 10 цаг 22 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө Өчигдөр 10 цаг 19 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 15 мин
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top