x

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурийн төлөөлөгч Сергей Диордица, ДЭМБ-ын номхон далайн баруун бүсийн тархвар зүйч Лини Вили, Хепатитын асуудлаар хамтын ажиллагааны дарга Бенжамин Кови нарыг хүлээн авч уулзлаа. ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, мэдээллийн санг баяжуулах чиглэлээр дэмжлэг үзүүлэхээр ирсэнд Эрүүл мэндийн сайд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн гол зорилтуудын нэг болох хүн амын дундах элэгний вирусийн халдварын тархалтыг таслан зогсоох зорилготой “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг улс орон даяар амжилттай хэрэгжүүлж байна.

2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулах зорилтыг бид дэвшүүлэн ажиллаж байна. Тус  хөтөлбөрийн үйл ажиллагаа 2017 онд эхэлж, 40-65 насны 750,040 хүнийг элэгний В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаас 353,445 хүн буюу зорилтот насны хүн амын 47,1 хувийг нь хамруулсан юм.

2018 онд В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд 15-39 насны нийт 695,375 хүн хамруулахаас 425,611 хүнийг шинжилж, тухайн насны бүлгийн хүн амын 61,2 хувийг хамруулж чадсан байна. 2017 оноос эхлэн С вирусийн халдвар илрүүлэх, вирусийн идэхижил тодорхойлох шинжилгээний үнийг 100%, эмийн үнийн хөнгөлөлтийг ЭМДСангаас 1 хайрцаг эмэнд 210 000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байсан бол 2018 онд В вирусийн халдвар илрүүлэх болон ачаалал тоолох шинжилгээний үнэ төлбөрийг ЭМД-аас 100%, вирусийн эмчилгээний эмийн үнийг ЭМД-с 60%-р хөнгөлөлттэйгөөр дааж хамруулах шийдвэр гаргасан нь элэгний В вирусийн халдварыг хүн амын дунд эрт илрүүлж хяналтад авах сайхан боломж бүрдсэн.

Тус хөтөлбөрийн хэрэгжилтэд 2017 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 18,8 тэрбум төгрөг, 2018 онд 19,8 тэрбум төгрөг зарцуулсан. 2019 онд нийт 1053960 хүнийг халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулахаар зорьж байгаа бөгөөд В, С вирусийн халдвар илрүүлэх,ачаалал тоолох шинжилгээ хийх, эмийн үнийн зардалд ЭМДСангаас 32,7 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. 2018 онд ЭМЯ-наас шийдвэр гаргаж, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас чанарын хяналтын ийлдэс авч В, С вирусийн халдвар илрүүлэх оношлууруудыг чанарын хяналтад хамруулж илрүүлэг шинжилгээний чанарт ахиц гарган ажиллалаа.  

Эрүүл Мэндийн Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 5 цаг 10 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 5 цаг 26 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 5 цаг 30 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 5 цаг 36 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 5 цаг 40 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 5 цаг 54 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 6 цаг 0 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 7 цаг 44 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 8 цаг 3 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 22 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 8 цаг 24 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top