x

Залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлж байна

Өсвөр үе, залуучууд хорт зуршлын нөлөөнд автах нь нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар  “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залуучуудад зориулж, согтууруулах ундаа хорт зуршлаас урьдчилан сэргийлэх  талаар нөлөөллийн ажил зохион байгуулахаар төлөвлөсөний дагуу Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвтэй 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга, хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн, их эмч Т. Мандхай нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

“2017 онд бид СЭМҮТ-тэй хамтран жилийн хугацаанд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг, мэдээлэл олгох сургалтаар дамжуулан нөлөөллийн ажлуудыг зохион байгуулсан. 30 удаагийн цуврал сургалт, нөлөөллийн ажлыг  хамтран зохион байгуулсан СЭМҮТ-ийн удирдлага болон сургагч багш, хамт олонд талархал илэрхийлье. Жилийн эцсийн байдлаар бид тус үйл ажиллагаанд нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргүүдийн ерөнхий боловсролын 30 сургууль, дөрвөн их, дээд сургуулийн 3019 сурагч, оюутан, залуучуудыг хамрууллаа” хэмээн нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир ярилаа.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон өсвөр үе, залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах, мэдлэг мэдээлэл олгох зайлшгүй шаардлагатай байгааг судалгааны дүнгүүд харуулж байнаТухайлбал 2011 онд Дэлхийн зөн, Архидалт Мансуурлын эсрэг ассоциацийн хийсэн судалгаанд “Монголын өсвөр үеийнхний /12-17 нас/ 70.6 хувь нь согтууруулах ундааг хэрэглэж үзсэн” гэсэн  байдаг.

Судалгаанд хамрагдсан 7000 гаруй хүүхдийн 45 хувь нь архи, тамхи, мансууруулах бодисын сөрөг талыг огт мэдэхгүй байхад 7 хувь нь л сайн мэднэ гэсэн бөгөөд үлдсэн 48 хувь нь бага зэрэг мэддэг тухайгаа хэлсэн байна.

Иймд согтууруулах ундаа, тамхи бусад төрлийн хорт зуршил нь нийгэм болон гэр бүл, хувь хүнд ямар эрсдэл дагуулах, эрүүл мэндэд хэрхэн хор хөнөөл учруулах талаар өсвөр үе залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, мэдээллээр хангах, үйл ажиллагааг зохион байгуулж, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн сүлжээ, залуучуудын болон олон улсын байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх, цуврал сургалт, нөлөөллийн ажлыг  зохион байгуулах шаардлагатай байгаа юм. Энэ жил нийслэлийн дүүрэг тус бүрт багадаа гурван удаагийн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлэхээр төлөвлөн СЭМҮТ-тэй хамтын ажиллахаар боллоо гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 31 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 36 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 40 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 47 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 49 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 54 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 58 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 1 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 18 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 32 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 36 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 39 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 52 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 58 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 0 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 5 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 7 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 13 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 20 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top