x

Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал багасжээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар томуу, томуу төст өвчний хүрээнд өчигдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд нийт батлагдсан хүүхдийн 80 ортой бөгөөд томуу, томуу төст өвчний үед ЭМЯ, НЭМГ-аас гаргасан тушаал шийдвэрийн дагуу насанд хүрэгчдийн 90 орыг хүүхдийн оронд шилжүүлэн нийт 170 орыг ажиллуулж байна. Сүүлийн 4-5 хоногт эмнэлгийн орны ачаалал харьцангуй буурч, өнөөдрийн байдлаар 143 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт тус эмнэлгийн болон ӨЭМТ-ийн хүний нөөцийг ашиглан 1-3 эмчийг 24 цагийн ээлжээр ажиллуулж буй бөгөөд тодорхой ур чадвар, ажиллах зөвшөөрөл бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнийг нэмэлт гэрээгээр ажиллуулж эхэлснээр хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ хүлээгдэл, чирэгдэлгүй болжээ. 

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд нийт батлагдсан хүүхдийн 165 ортой бөгөөд насанд хүрэгчдийн орыг нэмэлтээр хүүхдийн оронд шилжүүлж, нийт 230 орыг ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар, 200 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 5, 7, 8, 19, 22, 23, 24, 27 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотор болон мэдрэлийн өвчний амбулаторийн үзлэгийг Ачтан эмнэлэг рүү шилжүүлжээ

Нийслэлийн хэмжээнд томоохонд тооцогддог Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилласан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Томуу, томуу төст өвчний тархалтын үед буюу 14 хоногийн өмнө нийслэлийн хэмжээнд нийт батлагдсан хүүхдийн 977 орон дээр 613 хүүхэд нэмэлтээр хэвтэж, орны ачаалал 80 шахам хувиар хэтэрсэн. Ялангуяа шинэ жилийн баярын дараа нэгдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдэж, СХД-ийн нэгдсэн эмнэлгийн 165 орон дээр 285 хүүхэд хэвтэж байсан. Нэгдүгээр сарын 11-нд буюу ид оргил ачааллын үеэр тус эмнэлэгт 301 хүүхэд хэвтсэн тохиолдол бий. Үүнтэй холбогдуулан ЭМЯ, НЭМГ-аас тодорхой зохион байгуулалт хийж, эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй, зохих стандарт орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх арга хэмжээг авсан. 

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 5, 7, 8, 19, 22, 23, 24, 27 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотор болон мэдрэлийн өвчний амбулаторийн үзлэг, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2019 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх түр хугацаагаар "Ачтан” эмнэлэгт шилжүүлээд байна.

Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн Дотрын өвчин судлалын 1-р тасгийг 70 ортой хүүхдийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг болгон нээж, Хүлээн авах, яаралтай тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд, насанд хүрэгчдийн 100 орыг хүүхдийн оронд шилжүүлсэн. Түүнчлэн Цэргийн төв эмнэлэгт 78 орыг дэлгэж БЗД-ийн 5, ЧД-ийн 2 хорооны хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдөр эмнэлгүүдийн хүүхдийн тасагт коридорт хэвтэж байгаа нэг ч хүүхэд байхгүй байна. Эмч мэргэжилтнүүд 20 хоногийн турш 24 цаг хөл дээрээ зогсож ажиллалаа. Энэ бол эрүүл мэндийн салбарынханы ханиад томууны үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зөв зохион байгуулалтын ажлын үр дүн юм.

Мөн удахгүй болох уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд томуугийн халдвар нэмэгдэж болзошгүй тул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар 0-5 хүртэлх насны хүүхдээ гэрээр асарч сувилж байгаа эцэг эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргасан.

Эцэг эхчүүд маань бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, аминдэм ихтэй тэжээллэг хоол хүнс хэрэглэх, олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, дархлааг нь дэмжих зэргээр гэрийн нөхцөлд сайтар асарч сувилах шаардлагатай байна. Ялангуяа олон вирус эргэлтэнд орж байгаа улирлын томуугийн үед зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч эрүүл мэнддээ онцгойлон анхаарч, урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэж ярьсан юм.

Ташрамд дуулгахад, Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хавсарсан суурь ѳвчтэй юмуу дархлаа султай байгаа нь томуугийн халдвар авч, хүндрэх эрсдлийг үүсгэж байна. Мѳн эцэг эхчүүдийн хараа хяналт сул, болгоомжгүй байдлаас болж хүндээр бэртэж гэмтсэн хүүхэд ч цѳѳнгүй ирж байгааг эмнэлгийн удирдлагууд энэ үеэр хэлж байлаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрнүүдийг бөмбөгдөнө 1 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 1781 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 4 мин Онцгой байдлын салбарыг санхүүгийн бие даасан чадамжтай болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ 8 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж байна 12 мин Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 17 цаг 59 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 18 цаг 4 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 18 цаг 8 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 18 цаг 15 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 18 цаг 17 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 18 цаг 22 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 18 цаг 26 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 18 цаг 29 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 23 цаг 46 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өчигдөр 10 цаг 48 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв Өчигдөр 10 цаг 44 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 40 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ Өчигдөр 10 цаг 27 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Өчигдөр 10 цаг 22 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө Өчигдөр 10 цаг 19 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 15 мин
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр эмнэлэгт 5 хүн хэвтэн эмчлүүлж ба...
Top