x

Балогуны талаарх ФИФА-гийн шийдвэрийг шүүмжилжээ

Швейцарын хөл бөмбөгийн холбоо (ASF) АНУ-ын шигшээ багийн довтлогч Фоларин Балогуны эрхийг түдгэлзүүлсэн шийтгэлийг түр хүчингүй болгож, ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтод оролцохыг зөвшөөрсөн Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) шийдвэрийг шүүмжилжээ. 

Балогуны эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг түр хүчингүй болгосонтой холбоотойгоор Бельгийн Хааны хөл бөмбөгийн холбооноос гаргасан давж заалдах гомдлыг ФИФА-гийн Сахилгын хороо даваа гаригт хэрэгсэхгүй болгосон байна. Ингэснээр Балогун долоодугаар сарын 7-нд Бельгийн шигшээтэй хийх ДАШТ-ий шөвгийн 16-гийн тоглолтод оролцох эрхтэй болжээ.

"Балогуны хэрэгт гаргасан энэхүү шийдвэр нь ямар нөхцөл байдлаас шалтгаалсан байхаас үл хамааран Швейцарын хөл бөмбөгийн холбоонд огт ойлгомжгүй байна. Өнөөдрийг хүртэл баримталж ирсэн зарчим маш тодорхой байсан. Талбайгаас хөөгдсөн ямар ч тоглогч дараагийн тоглолтыг автоматаар өнждөг. Энэхүү дүрэм хүн бүрд ижил тэгш үйлчилдэг байсан бөгөөд тодорхой, тууштай байдлыг хангаж ирсэн юм. ФИФА-гийн гаргасан шийдвэр нь олон асуултыг дагуулж байна, ялангуяа шүүгчийн шийдвэрийн үнэ цэн, тэр дундаа Видео туслах шүүгчийн систем (VAR) оролцсон үеийн шийдвэрүүдэд эргэлзээ төрүүлж байна. Тэмцээн уралдааныг зохион байгуулах нь дүрэм журам тууштай, нэг мөр хэрэгжих тодорхой зарчимд суурилдаг" хэмээн ASF мэдэгджээ.

Долоодугаар сарын 5-нд ФИФА-гийн Сахилгын хороо Балогуны эрхийг түдгэлзүүлсэн шийтгэлийг түр хүчингүй болгож, түүнийг шөвгийн 16-гийн тоглолтод оролцох боломж олгожээ. Сэтгүүлч Бен Жейкобсын мэдээлснээр, энэ шийдвэрийг ФИФА Жанни Инфантино руу Цагаан ордноос утасдсаны дараа гаргасан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Инфантино руу утсаар ярьж, хөлбөмбөгчний эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг дахин хянаж үзэхийг хүссэнээ өөрөө баталжээ.

Балогун Босни ба Херцеговины шигшээтэй хийсэн шөвгийн 32-ын тоглолтод (2:0) хамгаалагч Тарик Мухаремовичийн хөл рүү араас нь хадаастай ултай гутлаараа өшиглөсний улмаас улаан хуудас авч талбайгаас хөөгдсөн юм.

TASS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top