x

ДАШТ-2026: Канадын баг 1/8 шигшээд хамгийн түрүүнд шалгарлаа

Канадын шигшээ баг хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 1/16 шигшээгийн тоглолтод Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) багийг 1:0-ээр хожлоо. 

АНУ-ын Лос-Анжелес хотод болсон тоглолтын үндсэн цагийн хоёрдугаар үеийн нэмэлт хоёр дахь минутад Стивен Эуштакиу гоол оруулжээ. Канадын багийн ахлагч Альфонсо Дэвис анх удаа талбайд гарсан байна. Германы "Бавари" клубийн тоглогч тэрбээр өмнөх тоглолтуудыг бэртлийн улмаас өнжөөд байсан бөгөөд энэ удаад 75 дахь минутад сэлгээгээр талбайд гарчээ.

Урьдчилсан шатны тоглолтуудын дүнгээр Канадын шигшээ баг "В" хэсэгт 2 дугаар байр, ӨАБНУ-ын баг "А" хэсэгт мөн 2 дугаар байрт оржээ. Өмнөд африкчууд болон Канадын хөлбөмбөгчид түүхэндээ анх удаа ДАШТ-ий хасагдах шатанд шалгарлаа. Канадын баг 1/8 шигшээд Нидерланд, Мароккогийн шигшээ багуудын хожсонтой нь тоглоно. Канадчуудын хасагдах шатны дараагийн тоглолт долоодугаар сарын 4-нд Хьюстон хотод болно.

ӨАБНУ-ын шигшээ багийн 74 настай ахлах дасгалжуулагч, Бельгийн мэргэжилтэн Хуго Брос ДАШТ-ий хасагдах шатны тоглолтод багаа гаргасан хамгийн ахмад дасгалжуулагч боллоо. Өмнө нь 2018 оны ДАШТ-д Уругвайн шигшээ багийг Оскар Табарес 71 настайдаа удирдаж байсан юм. Канадын баг мөн ДАШТ-ийг зохион байгуулж буй орны хувьд тоглолтоо өөр улсад хийсэн анхны баг болжээ.

ТАСС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Г.Дамдинням “ОНТРЭ“ хоёр холбоотой нь ч холбоотой юм... Д.Трамп НАТО-гийн уулзалтын үеэр Украин, Сирийн удирдагчидта... Л.Гантөмөр: Засгийн газар том хүн шиг байж болдоггүй юм уу Европын улсуудад гарсан түймрийн улмаас олон мянган хүнийг н... Саудын Араб Азийн зах зээлд нийлүүлэх газрын тосны үнээ огцо... В.Зеленский, М.Рютте нар "баллистик пуужингаас хамгаалах эвс... Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг ... АН-ынхан О.Цогтгэрэлийгээ МАН-тай сүжирлээ гэж хардаж байна…... Д.Содном: Засгийн газар эдийн засаг, нийгмийн шинэ төлөвлөгө... Британи дахь монголчуудын “Лондон наадам-2026" болов Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж орол... “Монгол Улсын Ерөнхий сайдууд” марк авилгын шинжтэй юү? Улсын III төв эмнэлэг Монгол Улсын Төрийн соёрхлыг 4 дэх уда... Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөө... АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ Америкийн баяр: Тусгаар тогтнолын 250 жилийн ой Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан ... БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх бо... 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ "Бяцхан Учрал ба Бага оврын Хүрэлсүх”
Top