x

Монголын шатарчид багийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

Олон улсын шатрын холбооноос (FIDE) 2026 оны рапид болон блиц төрлийн дэлхийн аварга шалгаруулах багийн тэмцээнийг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд Монголоос гурван баг өрсөлдөж нэг алт, хос мөнгөн медальтай эх орныхоо зүг нисэж байна. Түргэвчилсэн буюу рапид төрөлд ФИДЕ мастер Б.Анугаар удирдуулсан “MongolZ” 2400 хүртэлх чансааны ангилалд дэлхийн аварга болсон тухай бид мэдээлсэн. Харин их мастер Б.Мөнгөнтуул, С.Билгүүн тэргүүтэй Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны шатрын баг мөнгөн медаль хүртэв. Түүнчлэн зургаадугаар ширээ буюу 2000-аас доош чансаатай шатарчдаас Б.Цогтбаяр онцгой амжилт үзүүлж, 12 өргөөс 11 хожил, 1 тэнцээ байгуулан 11.5 оноотойгоор 7-р байрт шалгарлаа. Мөн нэг багийн зургаан тамирчны авсан нийлбэр оноогоор “Алдар”-ынхан ДАШТ-д өрсөлдсөн 48 багаас хамгийн өндөр оноо цуглуулав. бахархам үзүүлэлт боллоо.

Харин сонирхогчдын ангилалд “Босоо ноён” аман хүзүүдэж, дэлхийн дэд аварга болов. ФИДЕ мастер Б.Хүслэнзаяа, дэд мастер Б.Очирсүх, А.Золжаргал, М.Батням, Н.Батмөнх, Ж.Мичид нарын бүрэлдэхүүнтэй Хонконгийг зорьсон тэд Вьетнамын “Golden Star” багтай үндсэн тавилд 3:3-аар тэнцсэн. Улмаар багийн ахлагч нарын нэмэлт тоглолтод манай шатарчин хожигдсоноор мөнгөн медалийн тавцанд зогсов.

Үүнээс гадна Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын багтсан “WR Chess” баг рапид төрөлд 17, блицээр тавдугаар байрт шалгарсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top