Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хэсгийн шатны хоёрдугаар тойргийн тоглолтод Мексикийн шигшээ баг БНСУ-ын багийг 1:0-ээр хожлоо. Тоглолт Мексикийн Сапопан хотод болжээ.
Тоглолтын цорын ганц гоолыг 50 дахь минутад Луис Ромо оруулжээ. Москвагийн "Локомотив" клуб болон Мексикийн шигшээ багийн хамгаалагч Сесар Монтес эхний тоглолтод улаан хуудсаар торгуулсан тул энэ удаагийн тоглолтыг өнжсөн байна.
Мексикийн шигшээ баг А хэсэгт хоёр дахь хожлоо авснаар хэсгээсээ нэгээр гарч, тэмцээнд оролцож буй багуудаас хамгийн түрүүнд ДАШТ-ий 1/16 шатанд тоглох эрхээ авлаа. Эхний тойрогт мексикчүүд Өмнөд Африкийн багийг 2:0-ээр хожсон билээ. Одоогоор А хэсгийг Мексикийн шигшээ баг 6 оноотойгоор тэргүүлж байгаа бол Өмнөд Солонгосын баг 3 оноотой, Чех, ӨАБНУ-ын багууд тус бүр 1 оноотой удаалж байна.
А хэсгийн сүүлчийн тоглолтууд зургаадугаар сарын 25-нд шилжих шөнө болно. Сүүлчийн тойрогт Чех, Мексик, мөн ӨАБНУ, Өмнөд Солонгосын шигшээ багууд хоорондоо тоглоно.
Эх сурвалж: TASS



