x

Хөл бөмбөгийн ДАШТ эхэлж, нээлтийн тоглолтод Мексик хожлоо

Хойд Америкт түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй хөл бөмбөгийн ДАШТ эхэлж, эхний тоглолтод Мексикийн шигшээ баг хожлоо.

АНУ, Канад, Мексик гэсэн гурван улсад анх удаа зохиож буй 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа Мехико хотноо боллоо. Тэмцээний албан ёсны нээлтийн ёслол нийт гурван удаа зохион байгуулах бөгөөд үлдсэн хоёр ёслол нь баасан гарагт Торонто хотод, бямба гарагт Лос-Анжелес хотод болно.

"Эдгээр нээлтийн ёслол нь хөгжим, соёл, хөл бөмбөгийг нэгтгэн улс бүрийн онцлогийг төдийгүй энэхүү тэмцээнийг тодорхойлж буй эв нэгдлийг илэрхийлэх болно. Энэ бол дэлхий нийтийг хамарсан баяр наадмыг эхлүүлэх хүчирхэг арга юм” хэмээн Олон улсын хөл бөмбөгийн холбооны (ФИФА) ерөнхийлөгч Жанни Инфантино тэмцээний өмнө мэдэгдэж байв.

Нээлтийн ёслолын дараахан орон нутгийн цагаар 13:00 цагийн орчимд Мехико хотын "Ацтека" цэнгэлдэх хүрээлэнд Мексик, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын (ӨАБНУ) шигшээ багуудын эхний тоглолт болсноор тэмцээн албан ёсоор эхлэв.

Нээлтийн тоглолтод Мексикийн шигшээ баг 2:0 харьцаагаар хожлоо. 

Дэлхийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэйд тооцогдож буй энэ удаагийн ДАШТ-ий 104 тоглолт 16 хотод явагдана. Шигшээ тоглолт долоодугаар сарын 19-нд Нью-Йорк хотоос холгүй орших АНУ-ын Нью-Жерси муж улсын "MetLife" цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ удаагийн ДАШТ-д 48 орны шигшээ баг оролцож байна.  Эцсийн шатанд оролцох багуудын тоог 32-оос 48 болгон нэмэгдүүлснээр Узбекистан, Йордан, Кабо-Верде, Кюрасао гэсэн дөрвөн орны шигшээ баг анх удаа өрсөлдөх боломжтой болсон юм. 

ДАШТ-ий дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг гурав дахь удаагаа дараалан урьдчилсан шатнаас шалгарч чадсангүй.

2022 онд Оросын цэргүүд Украин руу довтолсны дараа тэмцээнээс хассан тул Орос, Беларусь улсуудын шигшээ багууд урьдчилсан шалгаруулалтад оролцоогүй юм.

Мехико хотод болсон эхний тоглолт 87.5 мянган үзэгчийн багтаамжтай, Латин Америкийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнд явагдлаа.

Канадын шигшээ баг баасан гарагт Торонтод Босни ба Херцеговинагийн багтай, харин АНУ-ын шигшээ бямба гарагт Лос-Анжелест Парагвайн багтай тоглоно.

Тэмцээнийг зохион байгуулагчид тасалбарын үнэ, мөн дагалдах үйлчилгээний (байр, тээвэр зэрэг) зардлыг хэт өндөр тогтоосон гэх шүүмжлэлд өртсөн юм. Түүнчлэн Мехико хотод өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын улмаас нээлтийн ажиллагаа тасалдах вий гэсэн болгоомжлол үүсээд байв.

Мягмар гарагт олон мянган хүн цэнгэлдэх хүрээлэн рүү очих гол өргөн чөлөөг хаан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан боловч цагдаагийн хамгаалалтыг нэвтэрч чадаагүй байна. Мексикийн Ерөнхийлөгч Клаудия Шейнбаум уг жагсаалыг өдөөн хатгалга хэмээн буруушаагаад, нээлтийн тоглолт ямар ч тохиолдолд товлосон хугацаандаа болно гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Franz Tost (105.116.1.106)
    I was repeatedly duped in my desperate search for prompt help to recover my money following an online cryptocurrency theft. Even after paying all of the fees and charges that were consistently asked, I was unable to retrieve any of the $46,000 USD that I had invested, let alone the profits. Two weeks later, I came across a review on jbeespyhack, a hacker who, given the right information, could break into the scammer's account and retrieve money that had been pilfered. I sent him an email at jbeespyhack@gmail.com as soon as possible. I was shocked that he was able to get my money back from the swindle. In less than 48 hours, he assisted me in getting the money I had lost.Please get in touch with him for his best-ever performance. Email:jbeespyhack@gmail.com
    2026 оны 06 сарын 15 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top