x

Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээн өндөрлөв

Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээн зургаадугаар  сарын 3-7-ны өдрүүдээр Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөв. 

Энэ тэмцээнд 23 орны 297 тамирчин, 30 алтан медалийн төлөө хүч сорилоо. “Улаанбаатар опен"-ийг манай улс хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулав.

МУГТ Т.Тулга алтан медаль хүртлээ 

Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээний эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, МУГТ Т.Тулга аваргалав. Тэрээр өмнөх жил энэ тэмцээнээс хүрэл медаль зүүж байсан бол энэ удаа амжилтаа ахиулан алтан медалийн эзэн боллоо.

Гавьяат тамирчин Т.Тулгатай шигшээд барилдахаар шалгарсан Рустамжан Кахаров бэртсэн тул дэвжээнд гарч ирсэнгүй. Харин түүний нутаг нэгт Аден Сакыбаев манай тамирчин Б.Өсөхбаярыг буулган авч, хүрэл медальд хүрэв. Нөгөө хүрэл медалийн эзнээр 23 хүртэлх насныхны Европын АШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт, ОХУ-ын Магомед Элтемиров тодорлоо.

70 кг-ын дүн

  1. Т.Тулга (Монгол)
  2. Рустамжан Кахаров (Кыргызстан)
  3. Аден Сакыбаев (Кыргызстан)
  4. Магомед Эми Элтемиров (ОХУ)

ОУХМ О.Сүлдхүү "Улаанбаатар опен"-оос хүрэл медаль хүртлээ

Азийн АШТ-ий 3 хүрэл медальт, ОУХМ О.Сүлдхүү өмнөх жилийн “Улаанбаатар опен” тэмцээнд медалийн төлөө өрсөлдөөд мултарч байсан бол энэ удаа дутуугаа гүйцээн хүрэл медаль авлаа.

Тэрээр Энэтхэгийн тамирчин, энэ оны Азийн АШТ-д үзүүрлээд торгон ирэндээ ирсэн Сандееп Сингх Манныг оноогоор цэвэр ялж, энэхүү медалийн эзэн болсон.

Эрэгтэйчүүдийн 79 кг-ын шигшээ барилдаанд ОХУ-ын тамирчин, U20 ангиллын дэлхийн аварга, U23-ийн Европын хошой аварга Исмаил Ханиев ялав. Тэгвэл Ираны тамирчин, 2025 оны Азийн аварга Махди Мохаммад Юсефихаживар мөнгөн медаль дээр буулаа. Хүрэл медалийг Казахстаны Шамсат Тайр хүртэв.

79 кг-ын дүн:

  1. Исмаил Ханиев (ОХУ)
  2. Махди Мохаммад Юсефихаживар (Иран)
  3. О.Сүлдхүү (Монгол)
  4. Шамсат Таир (Казахстан)

Т.Дэмчигдорж “Улаанбаатар опен”-ий мөнгөн медальтан боллоо

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-ын шигшээ барилдаанд манай тамирчин Т.Дэмчигдорж болон ОХУ-ын Мухамед Ханиев нар өрсөлдөв.

Өсвөр үеийнхний дэлхийн аварга, U23 ангиллын Европын АШТ-д сүүлийн хоёр жил дараалан түрүүлээд буй Ханиев шигшээ барилдаанд оноогоор цэвэр ялж, Т.Дэмчигдорж мөнгөн медаль хүртэв.

97 кг-ын дүн:

  1. Мухамед Тахир Ханиев (ОХУ)
  2. Т.Дэмчигдорж (Монгол)
  3. Түшиг (БНХАУ)
  4. Вики Вики (Энэтхэг)
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top