x

Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал буурчээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар томуу, томуу төст өвчний хүрээнд өчигдөр Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд нийт батлагдсан хүүхдийн 80 ортой бөгөөд томуу, томуу төст өвчний үед ЭМЯ, НЭМГ-аас гаргасан тушаал шийдвэрийн дагуу насанд хүрэгчдийн 90 орыг хүүхдийн оронд шилжүүлэн нийт 170 орыг ажиллуулж байна. Сүүлийн 4-5 хоногт эмнэлгийн орны ачаалал харьцангуй буурч, өнөөдрийн байдлаар 143 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт тус эмнэлгийн болон ӨЭМТ-ийн хүний нөөцийг ашиглан 1-3 эмчийг 24 цагийн ээлжээр ажиллуулж буй бөгөөд тодорхой ур чадвар, ажиллах зөвшөөрөл бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнийг нэмэлт гэрээгээр ажиллуулж эхэлснээр хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээ хүлээгдэл, чирэгдэлгүй болжээ. 

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд нийт батлагдсан хүүхдийн 165 ортой бөгөөд насанд хүрэгчдийн орыг нэмэлтээр хүүхдийн оронд шилжүүлж, нийт 230 орыг ажиллуулж байна. Өнөөдрийн байдлаар, 200 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 5, 7, 8, 19, 22, 23, 24, 27 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотор болон мэдрэлийн өвчний амбулаторийн үзлэгийг Ачтан эмнэлэг рүү шилжүүлжээ

Нийслэлийн хэмжээнд томоохонд тооцогддог Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилласан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Томуу, томуу төст өвчний тархалтын үед буюу 14 хоногийн өмнө нийслэлийн хэмжээнд нийт батлагдсан хүүхдийн 977 орон дээр 613 хүүхэд нэмэлтээр хэвтэж, орны ачаалал 80 шахам хувиар хэтэрсэн. Ялангуяа шинэ жилийн баярын дараа нэгдүгээр сарын 2-7-ны өдрүүдэд эмнэлгийн орны ачаалал эрс нэмэгдэж, СХД-ийн нэгдсэн эмнэлгийн 165 орон дээр 285 хүүхэд хэвтэж байсан. Нэгдүгээр сарын 11-нд буюу ид оргил ачааллын үеэр тус эмнэлэгт 301 хүүхэд хэвтсэн тохиолдол бий. Үүнтэй холбогдуулан ЭМЯ, НЭМГ-аас тодорхой зохион байгуулалт хийж, эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй, зохих стандарт орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх арга хэмжээг авсан. 

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 5, 7, 8, 19, 22, 23, 24, 27 дугаар хорооны насанд хүрэгчдийн дотор болон мэдрэлийн өвчний амбулаторийн үзлэг, хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 2019 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх түр хугацаагаар "Ачтан” эмнэлэгт шилжүүлээд байна.

Мөн дүүргийн эрүүл мэндийн төвийн Дотрын өвчин судлалын 1-р тасгийг 70 ортой хүүхдийн хэвтүүлэн эмчлүүлэх тасаг болгон нээж, Хүлээн авах, яаралтай тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд, насанд хүрэгчдийн 100 орыг хүүхдийн оронд шилжүүлсэн. Түүнчлэн Цэргийн төв эмнэлэгт 78 орыг дэлгэж БЗД-ийн 5, ЧД-ийн 2 хорооны хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Өнөөдөр эмнэлгүүдийн хүүхдийн тасагт коридорт хэвтэж байгаа нэг ч хүүхэд байхгүй байна. Эмч мэргэжилтнүүд 20 хоногийн турш 24 цаг хөл дээрээ зогсож ажиллалаа. Энэ бол эрүүл мэндийн салбарынханы ханиад томууны үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, зөв зохион байгуулалтын ажлын үр дүн юм.

Мөн удахгүй болох уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд томуугийн халдвар нэмэгдэж болзошгүй тул эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар 0-5 хүртэлх насны хүүхдээ гэрээр асарч сувилж байгаа эцэг эхчүүдэд 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох шийдвэрийг гаргасан.

Эцэг эхчүүд маань бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, аминдэм ихтэй тэжээллэг хоол хүнс хэрэглэх, олон нийтийн газраар аль болох дагуулж явахгүй байх, улирлын байдалд нь тохируулан дулаан хувцаслах, дархлааг нь дэмжих зэргээр гэрийн нөхцөлд сайтар асарч сувилах шаардлагатай байна. Ялангуяа олон вирус эргэлтэнд орж байгаа улирлын томуугийн үед зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч эрүүл мэнддээ онцгойлон анхаарч, урьдчилан сэргийлэх аргуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэж ярьсан юм.

Ташрамд дуулгахад, Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь хавсарсан суурь ѳвчтэй юмуу дархлаа султай байгаа нь томуугийн халдвар авч, хүндрэх эрсдлийг үүсгэж байна. Мѳн эцэг эхчүүдийн хараа хяналт сул, болгоомжгүй байдлаас болж хүндээр бэртэж гэмтсэн хүүхэд ч цѳѳнгүй ирж байгааг эмнэлгийн удирдлагууд энэ үеэр хэлж байлаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 5 цаг 9 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 5 цаг 26 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 5 цаг 30 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 5 цаг 35 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 5 цаг 39 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 5 цаг 53 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 5 цаг 59 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 7 цаг 43 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 8 цаг 2 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 8 цаг 21 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 8 цаг 23 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 17 цаг 13 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ Өчигдөр 16 цаг 48 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна Өчигдөр 16 цаг 34 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Өчигдөр 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Өчигдөр 16 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг Өчигдөр 16 цаг 10 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана Өчигдөр 14 цаг 25 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ Өчигдөр 14 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана Өчигдөр 14 цаг 13 мин
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий...
Top