x

Лондоны “Арсенал” клуб 22 жилийн дараа Английн аварга боллоо

Английн аваргаар шалгарсантай нь холбогдуулан Лондоны “Арсенал” клубийн хамт олонд Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер баяр хүргэлээ.

“Энэ бол Арсеналын хувьд удаан хүлээсэн 22 жил байлаа. Эцэст нь бид байх ёстой газраа эргэн ирлээ” хэмээн засгийн газрын тэргүүн Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

Лондоны хойд хэсгийн Холлоуэй-роуд гудамжин дахь Emirates Stadium цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд хуран цугларсан тус багийн хөгжөөн дэмжигчид улаан өнгийн алчуур зүүж, баяр хөөрөө илэрхийлэн “Арсенал”-ын уриаг хашгирч байх үед хажуугаар өнгөрч буй автомашинууд дуут дохиогоо хангинуулж байлаа.

Өчигдөр болсон "Борнмут" - "Манчестер Сити" багуудын тоглолт 1:1 харьцаагаар өндөрлөснөөр “Арсенал” баг аваргалах нь тодорхой болсон юм. Учир нь, Английн АШТ дуусахад ганцхан тоглолт үлдээд буй энэ үед арсеналчууд 82 оноотой болсон бол тэмцээний хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байгаа “Манчестер Сити” баг 78 оноо авчээ. Ингэснээр “Ман Сити” баг лондончуудыг гүйцэх боломжгүй болсон юм.

Ийнхүү “Арсенал” баг 2003/2004 оны улирлаас хойш Английн Премьер-лигт анх удаагаа түрүүлж байна. Тус баг Английн аваргаар 14 дэх удаагаа шалгарч байгаа нь энэ бөгөөд эл үзүүлэлтээр тус бүр 20 удаа түрүүлсэн “Манчестер Юнайтед”, “Ливерпүүл” багуудын дараа бичигддэг.

Испанийн иргэн Микел Артета 2019 оноос хойш “Арсенал”-ын ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд түүний удирдлага дор арсеналчууд Английн цом /2020/, Английн супер цомыг /2020, 2023/ хүртсэн юм.

Удахгүй энэ сарын 30-ны өдөр “Арсенал” баг Аваргуудын лигийн финалд Францын “Пари Сен-Жермен” багтай тоглоно. Лондончууд Европын клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээнд түрүүлж байгаагүй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top