x

Карлос Алькарас гэмтлийн улмаас Уимблдоны тэмцээнд оролцохгүй

Дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж буй Испанийн теннисчин Карлос Алькарас гэмтлийн улмаас Уимблдоны тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Тэрбээр энэ тухайгаа Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичсэн байна.

Уимблдон бол энэ улирлын Их дуулгын гурав дахь тэмцээн бөгөөд зургаадугаар сарын 29-нээс долоодугаар сарын 12-нд явагдана. Өмнө нь мэдээлж байснаар, Алькарас тавдугаар 24-нөөс зургаадугаар сарын 7-нд явагдах Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд мөн оролцох боломжгүй болжээ.

“Эдгэрэлт, нөхөн сэргээх эмчилгээ амжилттай явагдаж, миний биеийн байдал өмнөхөөс хамаагүй илүү сайн байна, гэхдээ би тоглоход бэлэн бус байгаа учраас Уимблдоноос татгалзахаас аргагүйд хүрлээ” хэмээн тэрбээр бичжээ.

Өдгөө 22 настай Алькарас Мэргэжлийн эрэгтэй теннисчдийн холбооны /ATP/ ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөл 26 удаа түрүүлээд байна. Тэрбээр АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн, Уимблдон, Францын аварга шалгаруулах тэмцээнд тус бүр 2 удаа, Австралийн нээлттэй тэмцээнд 1 удаа тус тус аваргалжээ.

Мөн Парис-2024 Олимпын наадмаас ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top